АНУ-ын сангийн сайд: ОПЕК+ олборлолтоо бууруулах шийдвэр гаргасан нь хөгжиж буй орнуудад сөргөөр нөлөөлнө
2022, 10 сарын 11. 9:490

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллений зүгээс ОПЕК+-ийн гишүүн орнууд олборлолтоо бууруулах шийдвэр гаргасныг ухаалаг бус шийдвэр гэж шүүмжилсэн байна. Учир нь эрчим хүчний импортоос ихээхэн хамааралтай хөгжиж буй орнууд газрын тосны үнийн өсөлтөөс ихээхэн хохирол амсаж болзошгүйг тэрээр онцоллоо.

Сангийн сайд Йеллен орон нутгийн цагаар 9-ний өдөр Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа, "Газрын тосны олборлолтыг бууруулснаар ямар нөлөө үзүүлэх нь одоогоор тодорхойгүй ч өнөөгийн нөхцөл байдалд энэ нь тийм ч тохиромжтой биш юм шиг санагдаж байна. Дэлхийн эдийн засагт ашиггүй, ухаалаг бус шийдвэр” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Тэрээр эрчим хүчний үнэ нь тэнгэрт хадаад байгаа хөгжиж буй орнуудад онцгойлон санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Саудын Араб, Орос тэргүүтэй ОПЕК+ өнгөрөгч 5-ны өдөр АНУ-ын эсэргүүцлийг үл харгалзан олборлолтоо мэдэгдэхүйц бууруулах шийдвэр гаргасныг зарим улс орнууд эсэргүүцсээр байгаа юм. Тодруулбал ОПЕК+ ирэх сараас эхлэн газрын тосны олборлолтоо өдөрт хоёр сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан билээ. "Ерөнхийлөгч Жо Байден газрын тосны үнийг бууруулах боломжит бүхий л арга замыг хэрэгжүүлэхэд багагүй хугацаанд анхаарлаа хандуулсан” гэж сайд Йеллен хэлсэн нь газрын тосны үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляци улам бүр дордох вий гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлсэн хэрэг байв.

Вашингтон хотноо ирэх 16 өдөр нээлтээ хийн бүтэн нэг долоо хоногийн турш үргэлжлэх жилд нэг удаа зохион байгуулагддаг Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банкны (ДБ) уулзалтад сайд Йеллен болон 190 гаруй орны бусад сангийн сайд нар Украины дайн, инфляцын огцом хөөрөгдөл, мөнгөний хатуу бодлогын үр нөлөөг хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа аж. Йеллен “Бид хүнд хэцүү нөхцөлд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцох болно” хэмээн нэмж дурдав.

Дэлхийн зах зээлд ам.долларын ханш зогсолтгүй чангарч байгаатай холбоотойгоор валютын зах зээл дэх тогтворгүй байдлын асуудлыг мөн энэ удаагийн хурлаар хэлэлцэнэ гэж Financial Times сонин таамаглаж байсан ч Йеллен валютын зах зээлд интервенц хийхгүй хэмээн шулуухан хариулсан байна. "Бид долларын ханш мэдэгдэхүйц өссөнийг харж байгаа ч энэ нь улс орнуудын бодлогын хүүний зөрүүтэй холбоотой. Геополитикийн хурцадмал байдал, улс орнуудын төв банкны мөнгөний бодлого өөр өөр байгаатай холбоотойгоор найдвартай хөрөнгө болох ам.доллар руу чиглэсэн хөрөнгийн урсгал ихсэж байна” гэж тэрээр тайлбарлав.

Үүний зэрэгцээ сайд Йеллен холбоотнуудаа Украинд үзүүлэх тусламжаа түргэтгэхийг уриалав. "Олон улс орнууд Украинд эдийн засгийн томоохон тусламж үзүүлэхээ амласан боловч хэтэрхий удаан байна. Эдгээр тусламжийг аль болох хурдан зорилтот газар нь хүргэх нэн чухал юм” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00