
Дижитал харилцаа гэж юу вэ? Хорин нэгдүгээр зуунд дижитал харилцаа яагаад чухал вэ? Энэ асуултыг 20 эсвэл 10 жилийн өмнө асуусан бол хариулт нь одоогийнхоос маш өөр байх байсан. Гэвч өнөө цагт сошиал медиа хүмүүсийн хоорондын харилцаа хийгээд бизнесийн харилцаанд ч маш том өөрчлөлт оруулаад байгаа билээ. Улмаар компаниуд зар сурталчилгааг зурагт, сонин, цахим шуудан зэргээр байршуулах нь эрс багасаж, илүү шинэлэг, өртөг багатай маркетинг хийх болсон. Энэ бол дижитал маркетинг юм. Харин дижитал маркетингийн үндэс суурь нь дижитал харилцаа билээ.
Тэгвэл дижитал харилцаа яагаад чухал вэ?
Илүү интерактив: Дижитал харилцааны үр дүнд хүмүүс хоорондоо илүү хурдан харьцаа үүсгэх боломж нээгдсэн. Өмнө нь хүмүүс хоорондоо харьцахын тулд заавал захидал бичдэг байсан бол өдгөө чат, цахим шуудан зэргээр хормын дотор холбоо тогтоож, харьцах боломжтой болсон.
Илүү хурдан: Илгээх товч дарах төдийд л зурвас хүссэн хүнд тань хүрэх болсноор цагийг маш ихээр хэмнэх болсон.
Илүү өргөн цар хүрээтэй: Дижитал харилцааны нэг томоохон давуу тал нь нэг зэрэг олон мянган хүнтэй холбоо тогтоох боломжтой болсон юм. Урьд нь хүмүүс олон хүнд зэрэг хүрэх боломж бололцоо хязгаарлагдмал байсан бол одоо нэг цахим шууданг хэдэн ч хүнд илгээх боломжтой болсон билээ. Мөн дижитал харилцааны үр дүнд хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс нэг дор цуглах боломж нээгдсэн.
Тэгвэл дижитал харилцааг өргөнөөр хэрэглэдэг ажлын байр юу вэ?
Контент маркетер: Контент маркетерууд нь контент төлөвлөх, ямар контент гаргах, тухайн контентоо ямар сувгаар олон нийтэд хүргэхийг шийддэг хүмүүс юм.
Дижитал сурталчилгааны ажилтан: Уг орон тоонд ажиллах хүн аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг аль сувгаар, ямар хүмүүст хэрхэн хүргэвэл илүү үр дүнтэйг тооцно.
Сошиал медиа мэргэжилтэн: Энэ салбарт мэргэшсэн хүмүүс сошиал медиаг сурталчилгаа, маркетингд хэрхэн ашиглахыг шийддэг бөгөөд сошиал компанит ажлыг боловсруулж, хэрэгжүүлдэг юм.
Баярлалаа...