Miramax кино компанийн үүсгэн байгуулагч Харви Вайнштейн хүчирхийллийн хэргээр дахин шүүгдэж байна
2022, 10 сарын 11. 14:090

#MeToo хөдөлгөөнийг эхлүүлсэн, Холливудын алдарт продюсер Харви Вайнштейн дахин нэг удаа хүчирхийллийн хэргээр шүүх танхимд зогслоо. Өмнөх 23 жилийн ялаа давж заалдан хүчингүй болгох бага боловч боломжтой болсон түүнийг энэ удаа нэмж 11 хүчингийн хэрэгт буруутгав.

Одоогоос таван жилийн өмнө 2017 оны аравдугаар сард New York Times болон New Yorker сонинууд Холливудын нэрт найруулагч, Academy Awards-ийн тэргүүн шагналт Харви Вайнштейны хүчирхийллийн тухай нийтлэл гаргасан. Тэрбээр эрх мэдлээ ашиглан олон 10 жилийн турш эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан тухай дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. Энэ хэргийн улмаас дэлхий дахинд #MeToo хөдөлгөөн эхэлсэн бөгөөд ажлын байран дахь бэлгийн дарамт, тэр дундаа дээд албан тушаалтнуудаас ирдэг дарамтыг эмэгтэйчүүд зоригтой илчлэх тохиолдол эрс нэмэгдсэн. Улмаар 2020 онд Нью-Йорк хотын шүүх Вайнштейнд 23 жил хорих ял оноосон.

Гэтэл өнөөдөр Вайнштейн Лос-Анжелес хотын шүүхийн байранд дахин нэг удаа хүчирхийллийн гэмт хэргээ шүүлгэхээр буцан ирлээ. Энэ удаад хүчингийн дөрөв, бэлгийн дарамтын долоон хэргийг нэмж шүүх гэж байна. Өнгөрсөн зуны наймдугаар сард Нью-Йоркийн шүүхээс Вайнштейны ялыг хүчингүй болгох боломжийг нээж өгсөн тул одоо эхлэх гэж буй Лос-Анжелес хотын шүүх олны анхаарлыг ихэд татаж, хүмүүс ихээхэн ач холбогдол өгч байна. Түүний өмгөөлөгчид “Нью-Йоркийн шүүх нэг биш алдаа гаргасан” хэмээн маргасны дүнд өмнөх 23 жилийн ялын асуудлаар давж заалдах эрх авсан билээ.

Дуулиан эхэлсэн 2017 оноос хойш юу өөрчлөгдөв? Вайнштейнд ял тулгаж чадсаны таван жилийн ойн хүрээнд судалж үзэхэд Америкийн 22 муж болон Вашингтон хотод ажлын байрны дарамтын эсрэг нийт 70 гаруй хуулийн төсөл батлагджээ. Урлагийн бизнесийн салбарт манлайлж байсан Р.Келли, Билл Косби, Жеффри Эпштейн зэрэг хүчирхэг эрчүүд хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэнийхээ улмаас хоригдсон. Нийт #MeToo хаштагийн 30 гаруй хувь нь англиас бусад хэлээр нийтлэгдсэн байснаас харахад тус хөдөлгөөн олон улсад хэр өргөн хүрээг хамарч чадсаны баталгаа болж байна.Тэрчлэн таван жилийн өмнөхтэй харьцуулахад ажлын байранд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүс шүүхээс хариуцлага хүлээх магадлал өндөр болсон гэж иргэдийн 70 орчим хувь итгэдэг болсон хэмээн Pew-ийн шинэ судалгаанд дурджээ.


Эх сурвалж: New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02