Билл Ньюландс: Шар айргийн бизнес эдийн засгийн хямралд тэсвэртэй хэвээр байна
2022, 10 сарын 11. 21:570

Corona, Modelo зэрэг шар айргийг үйлдвэрлэгч Constellation Brands компанийн гүйцэтгэх захирал Билл Ньюландсийн хэлснээр шар айргийн бизнес эдийн засгийн хямралд тэсвэртэй хэвээр байна гэжээ.

Энэ талаар тэрээр Yahoo Finance-ийн шууд дамжуулалтаар мэдээлсэн бөгөөд түүний хэлснээр, “Зах зээлийн эрэлт маш их байгаа. Шар айргийн бизнесийн хувьд яагаад ч юм эдийн засгийн хямралд тэсвэртэй байдаг сайн талтай. Одоогийн байдлаар бидэнд шар айргийн зах зээлийн эрэлт буурсан зүйл ажиглагдаагүй байгаа” гэсэн юм.

Yahoo Finance эдийн засаг, санхүүгийн мэдээллийн сайтаас мэдээлснээр энэ онд шар айргийн худалдаа 15 хувиар өссөн бол үнийн өсөлтөөс үүдэн тус салбарын үйл ажиллагааны орлого нь 25 хувиар нэмэгдсэн байна.

Харин Дойчэ Банкны шинжээч Стив Пауэрын хэлснээр энэ онд шар айраг худалдаанаас олох орлого ч сайн байх юм.


Эх сурвалж: Yahoo Finance

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00