Иенийн ам.доллартой харьцах ханш 146-г давж, сүүлийн 24 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрлээ
2022, 10 сарын 12. 14:300

Иенийн ханш зогсолтгүй буурсаар сүүлийн 24 жилд анх удаа 1 ам.доллар 146 иенийг давжээ.

Японы NHK зэрэг хэвлэлүүд өнөө өглөө Токиогийн валютын захад иенийн ам.доллартай харьцах ханш 1998 оны наймдугаар сараас хойш анх удаа 146 иенийг давсан тухай мэдээлсэн байна.

Иений ханш ийнхүү унаж буй нь АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин багагүй хэмжээгээр өсгөх таамаг олон улсад үүсээд буйтай шууд холбоотой юм.

АНУ, Японы зээлийн хүүгийн зөрүү ихсэх тусам иен зарж, ам.долларт хөрөнгө оруулах тохиолдол их байгаа бөгөөд иенийн ханш цаашид ч сулрах төлөвтэй байгаа аж.

Өнгөрсөн сарын 22-ны өдөр иенийн ам.доллартай харьцах ханш 145-ыг давахад Японы засгийн газар, Японы Төв банк 3 их наяд иен буюу 20.9 тэрбум ам.доллароор интервенц хийж ам.доллар зарж, иен худалдаж авсан ч энэ нь ханшийг хамгаалахад төдийлөн үр дүнгүй, түр зуурын арга хэмжээ болсон нь харагдаж байна.

Иймээс тус улсын засгийн газар болон Төв банк цаашид зах зээлд дахин интервенц хийх эсэх тал дээр болгоомжлонгуй хандаж байгааг салбарын шинжээчдээс иш татан NHK суваг мэдээлэв.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02