Эрчим хүчний сүлжээ эмзэг байхад крипто олборлогчдыг анхааралдаа авах ёстой гэв
2022, 10 сарын 13. 9:290

Америкийн ардчилсан намын гишүүд Техас мужийн эрчим хүчний сүлжээ эмзэг байдалд орсон өнөө үед крипто олборлогчид хэт их эрчим хүч ашиглаж байгаа нь анхаарах асуудал мөн гэж үзэв. Улмаар энэ хүрээнд сенатор Элизабет Уоррен Ардчилсан намын бусад зургаан гишүүний хамт Лхагва гарагт Техас мужийн эрчим хүчний удирдах газруудад албан захидал хүргүүлжээ.

Техасын эрчим хүчний найдвартай байдлын зөвлөл хэмээх төрийн байгууллагад ирүүлсэн захидалд Техас мужид крипто олборлолтын үйл ажиллагаанд сүүлийн зургаан жилийн хугацаанд хэр их эрчим хүч зарцуулсан, хэр их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулсан зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгөхийг шаардсан байна.

Сенатор Уоррен “Би криптогийн эдийн засаг, байгаль орчинд учруулж буй эрсдэлийг олон нийтэд ойлгуулахын тулд сүүлийн нэг жилийн хугацаанд идэвхтэй ажиллаж байна. Крипто олборлогчдын ашиглаж буй эрчим хүчний хэмжээ нь зарим нэг бүхэл бүтэн улс эсвэл мужийн хэрэглээтэй ойролцоо байдаг. Тэдний хэрэглэж буй эрчим хүчинд татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас хэлбэрээр олгох ёсгүй” хэмээн ярилаа. Тэрбээр эрчим хүчний сүлжээ сүйрлийн ирмэг дээр байгаа одоо үед ганц Техас муж төдийгүй бусад аль ч бүс нутагт крипто олборлогчдыг дэмжихгүй байх нь зүйтэй гэж үзэж байна.


Эх сурвалж: The Verge

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52