ЛГБТ иргэдэд чиглэсэн теле эмнэлэг 30 сая ам.долларын санхүүжилт татаж чадлаа
2022, 10 сарын 13. 11:090

ЛГБТ иргэдэд зайнаас эмнэлгийн тусламж үзүүлж, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг FOLX Health компани өчигдөр B шатны санхүүжилт татах үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж 30 сая ам.доллар босгож чадлаа.

Тус компани нь даавар орлуулах эмчилгээ, ерөнхий болон бэлгийн эрүүл мэндийн үйлчилгээ санал болгодог бөгөөд долоо хоногийн өмнөөс эмч эсвэл шинжээчээр ахлуулсан тусламжийн бүлэг ажиллуулж мөн ганцаарчилсан зөвлөгөө өгч эхэлжээ. Одоогийн байдлаар 42 мужид 10,000 орчим хүнд тогтмол тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Шинэ санхүүжилтээрээ тусламжийн бүлгүүдээ өргөжүүлэх, Америкийн 50 мужид үйл ажиллагаагаа тэлэхээр төлөвлөсөн ажээ. Тус компани өнгөрсөн онд А шатны хөрөнгө босгох ажиллагаагаар 25 сая ам.доллар татсан билээ.

FOLX-ийн судалгаагаар тус төвөөр үйлчлүүлдэг иргэдийн 78 хувь нь тус компанийг олж мэдэхээс өмнө эрүүл мэндийн чиглэсэн тусламж авах боломжгүй байсан бөгөөд тэдний 71 хувь нь ялгаварлан гадуурхалтаас айсны улмаас энгийн эмнэлгээс зөвлөгөө авахаас эрс зайлсхийдэг гэж хэлжээ.


Эх сурвалж: TechCrunch

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04