Nike дамын худалдаачид болон тэдний ботуудын эсрэг тэмцэж байна
2022, 10 сарын 14. 9:342

Nike компани пүүз худалдан авдаг роботууд болон дамын худалдаачдыг зогсоох арга хэмжээ авч эхэллээ. Энэ хүрээнд борлуулалтын нөхцөлөө шинэчлээд байна.

Зарим худалдаачин тусгай программ хангамж ашиглан Nike-аас олон тооны бүтээгдэхүүн онлайнаар захиалан авч, тэдгээрээ мөн автоматжуулах технологи ашиглан хоёрдогч зах зээлд дамлан борлуулж буйг тогтоосон. Тиймээс дамлан худалдахыг эсэргүүцсэн хатуу арга хэмжээ авч байна. Тухайлбал, худалдан авагч нь автомат технологи, программ хангамж ашиглан олон тооны онлайн захиалга хийсэн тохиолдолд Nike-ийн зүгээс захиалгыг цуцлах эрхтэй болжээ. Түүнчлэн худалдан авалтын тооны дээд хязгаарыг давсан захиалагч гэх мэт дамын худалдаа эрхэлж байж болзошгүй гэж үзсэн иргэдийн дансыг хаах, төлбөрийг буцаан олгохгүй байх, тодорхой хэмжээнд суутган олгох зэрэг арга хэмжээ авах боломжтой хэмээн шинэчилсэн үйлчилгээний нөхцөлд дурдсан.

Есдүгээр сард Nike-ийн хувьцааны ханш 10 орчим хувиар буурсан. Үүнд агуулах чөлөөлөх худалдаа хэт олон зохион байгуулсан нь нөлөөлсөн байж болзошгүй. Тэрчлэн наймдугаар сард NFT пүүзний борлуулалтаас 185 сая ам.долларын ашиг болсон бөгөөд түүнээс хойш удалгүй Roblox виртуал ертөнц дотор салбар дэлгүүрээ нээсэн билээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04