Иений ам.доллартой харьцах ханш дахин унаж, 32 жилийн хугацаан дахь хамгийн сул үзүүлэлтэд хүрлээ
2022, 10 сарын 14. 16:500

Пүрэв гарагт АНУ-ын инфляцын түвшин тооцоолж байснаас илүү хурдан өсөж байгаа тухай мэдээ гарсан даруй баасан гарагт япон иений ам.доллартой харьцах ханш дахин унаж, сүүлийн 32 жилийн хугацаан дахь хамгийн сул үзүүлэлтэд хүрчээ.

Тодруулбал, баасан гарагийн өглөөний байдлаар нэг ам.долларыг 147.66 иенээр худалдан авах болсон байна.

Үйл явдлын хүрээнд Японы Сангийн сайд Сузуки Шуничигийн хэлснээр засгийн газрын зүгээс үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулахын тулд зохих арга хэмжээг авна гэсэн юм.

Шинжээчдийн анхааруулж байгаагаар Япон улс бодлогын хүүгээ АНУ-ын бодлогын хүүгээс бага хэмжээнд барих аваас иений ханш цаашид ч унах гэнэ.

АНУ-ын хувьд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй тэмцэхээр бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байгаа бол Япон улсын Төв банкнаас бодлогын хүүгээ тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж, тус бодлогынхоо улмаас эдийн засгаараа ихээхэн хохирч байгаа билээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04