IKEA компани ОХУ дахь нийт ажилтнуудынхаа 80 гаруй хувийг цомхотгожээ
2022, 10 сарын 15. 0:440

Дэлхийн тавилга үйлдвэрлэлийн салбарыг тэргүүлэгч IKEA компани Украинд дайн дэгдсэнээс хойш ОХУ дахь ажиллах хүчээ 80 гаруй хувиар цомхотгожээ.

AFP зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 13-ны мэдээлснээр, IKEA-гийн толгой компани болох Ingka группын гүйцэтгэх захирал Жеспер Бордин хэлэхдээ, ОХУ дахь нийт 12 мянган ажилтны 10 мянга гаруй нь аль хэдийн ажлаасаа халагдсан болохыг онцлов.

IKEA нь ОХУ Украинд түрэмгийлсний дараахан буюу өнгөрөгч гуравдугаар сараас хойш тус улсад үйл ажиллагаа явуулж байсан нийт 17 дэлгүүрийнхээ үүдийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан юм. Түүнчлэн цахим худалдаагаа ч зогссоноор үл барам бүхий л үйлдвэрүүдээ зарснаар бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл бүхэлдээ зогссон байна.

Өнгөрсөн зургадугаар сард тэрээр "ОХУ дахь худалдааг ойрын хугацаанд сэргээх боломж харагдахгүй байна. Бид Орос дахь бизнесийн цар хүрээгээ аль хэдийн багасгахаар шийдсэн. Энэ бол хэцүү шийдвэр байсан ч зайлшгүй хийх ёстой алхам гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан юм.

IKEA нь Оросын хэрэглэгчдийн таашаалд нийцсэн брэнд бөгөөд Москвагийн иргэдийн дунд явуулсан "Үйл ажиллагаагаа зогсоож буйд хамгийн ихээр харамсаж буй компани” гэсэн санал асуулгыг тэргүүлсэн удаатай. Түүнчлэн тус компанийн ОХУ дахь борлуулалт өнгөрсөн онд 1,6 тэрбум еврод хүрсэн нь нийт борлуулалтын 4 хувийг эзэлж байжээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41