Хятад улс сүүлийн 9 жилийн хугацаанд анх удаа Бразилаас эрдэнэ шиш импортлохоор болжээ
2022, 10 сарын 15. 10:000

Хятад улс Бразилаас эрдэнэ шиш импортлохоор болжээ. Учир нь АНУ-аас асар их хамааралтай байсан эрдэнэ шишийн импортын хараат байдлаа бууруулахын сацуу Украины эрдэнэ шишийг орлуулахаар зорьж буй хэрэг аж. Хятад улс нь эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг голлох үр тарианы хувьд АНУ-аас хараат байдлаа бууруулахын тулд Бразилын тариалангийн салбарт үйл ажиллагааа явуулаад багагүй олон жилийн нүүрийг үзээд байгаа билээ.

Bloomberg cувгийн 13-ны өдөр мэдээлснээр, Cargill, Bungie зэрэг үр тарианы салбарын томоохон компаниудын Бразилд үйл ажиллагаа явуулдаг 45 орчим агуулах Хятад руу эрдэнэ шиш экспортлох урьдчилсан зөвшөөрөл авсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Бразил улс ирэх 12-р сараас эхлэн Хятад руу эрдэнэ шишийг тээвэрлэж эхлэх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн цаашид Хятад руу бүтээгдэхүүн нийлүүлэх компаниудын тоо ч нэмэгдэх гэнэ.

Хятад улс нь өнгөрсөн онд эрдэнэ шишний жилийн хэрэглээ болох 390 сая тонны 9.4 хувь буюу 28.45 сая тонныг 8 тэрбум ам.доллароор импортолсон байна. Үүний 5,6 тэрбум ам.доллар нь АНУ-ын бүтээгдэхүүн байсан бол Украинаас 2,3 тэрбум ам.доллароор хэмжигдэх эрдэнэ шишийг импортолж байжээ. Ам.долларын ханш зогсолтгүй чангарахын хэрээр АНУ-ын эрдэнэ шишийн үнэ ч тэнгэрт хадаж орлуулах шаардлага мөн тулгарсан гэж Bloomberg суваг цохон тэмдэглэв. Бразил бол эрдэнэ шишийн экспортоор дэлхийд “аман хүзүүнд” эрэмблэгддэг орон хэдий ч Хятад улс эрүүл ахуйн шаардлагаас үүдэн Бразилийн бүтээгдэхүүнийг есөн жилийн турш импортолоогүй юм. Гэвч өнгөрсөн тавдугаар сараас хойш хоёр улсын Засгийн газар импортоо сэргээх ажлыг эхлүүлсэн билээ.

Хятад улсын хувьд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох шар буурцаг (85%) болон эрдэнэ шиш нь импортоос ихээхэн хамааралтай. Учир нь гахайн махны тэжээлийн хэрэгцээ маш өндөр байдаг аж. Өнгөрсөн онд тус улс нь 31.3 тэрбум ам.долларын шар буурцгийг Бразилаас импортолж байсан бол АНУ-аас 16.9 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолж байжээ.

Хятад улс нь АНУ болон тус улсын хооронд худалдааны дайн ид өрнөж буй энэ үед Бразилиас эрдэнэ шиш импортлохоор болж байгаа нь АНУ-ыг цочирдуулах зорилготой гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн Бразилд үйл ажиллагаа явуулдаг Хятадын компаниуд тун амжилттай ажиллаж буйн илрэл гэж ойлгож болох юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02