ОХУ, Зүүн Европыг холбосон “Дружба” газрын тосны хоолойд гарсан гэмтлийг засварлаж дуусчээ
2022, 10 сарын 16. 2:310

Польшийн газрын тос дамжуулах хоолойн оператор PERN компанийн зүгээс газрын тос асгарч буй нь илэрсэн ОХУ, Европыг холбосон “Дружба” хоолойд засвар хийж үйл ажиллагааг хэвийн болгосноо мэдэгдлээ.

Ассошиэйтед Пресс агентлагийн орон нутгийн цагаар 15-ны мэдээлснээр, тус хоолойгоос газрын тос алдагдаж байсан гэмтлийг зассаны ачаар одоо газрын тос нийлүүлэх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг PERN компани цохон тэмдэглэв.

Гэвч газрын тос алдагдсан шалтгааныг одоо хэр нь олж тогтоогоогүй байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

“Дружба” хоолой нь 1960-аад онд баригдсан бөгөөд Оросын зүүн нутгаас Унгар, Словак, Чех, Польш, Герман зэрэг Зүүн Европ руу газрын тос нийлүүлдэг дэлхийн хамгийн том дамжуулах хоолойн нэг юм.

Болсон үйл явдлыг эргэн сануулвал өнгөрөгч 12-ны өдөр тус хоолойгоос газрын тос асгарч буй нь илэрсэн билээ. Түүнчлэн өнгөрсөн сарын сүүлчээр Оросоос Герман руу чиглэсэн байгалийн хийн “Умардын урсгал 1” хоолойд дэлбэрэлт болж дөрвөн ч хэсгээс их хэмжээний хий алдагдсан тохиолдол гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02