Хятадын автомашины экспорт энэ онд эрчимтэй өсжээ
2022, 10 сарын 16. 12:140

Хятадын автомашины экспорт 2022 оны эхний есөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55.5 хувиар нэмэгдэн 2.11 сая ширхэгт хүрчээ. Зөвхөн есдүгээр сарын үзүүлэлтээс харахад, Хятадын автомашины экспорт 73.9 хувиар нэмэгдэн 301,000 давсан байна.

Тэдгээрийн олох нь суудлын автомашин бөгөөд дээрх хугацаанд 1.69 сая ширхэг суудлын автомашин экспортолсон нь нэг жилийн өмнөх мөн үеэс 60.1 хувиар өссөн үзүүлэлт хэмээн Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээллээ. Харин ачаа болон зорчигч тээврийн автомашины экспорт 39.2 хувиар нэмэгдэн 422,000 ширхэг болсон. Шинэ эрчим хүчний автомашины экспортын хувьд 100 гаруй хувийн өсөлт үзүүлж энэ оны эхний есөн сард 389,000 ширхгийг гадаад зах зээлд борлуулжээ. Шинэ эрчим хүчний автомашин гэдэг нь Хятадын төрөөс татаас авах эрхтэй, бүрэн цахилгаан эсвэл хосолсон цахилгаан хөдөлгүүрт автомашиныг хэлдэг билээ.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00