Netflix-ийн рекламтай шинэ багцын үнэ 7 орчим ам.доллар бөгөөд контент татаж авах боломжгүй байна
2022, 10 сарын 16. 14:200

Netflix-ийн зар сурталчилгаа бүхий үйлчилгээ ирэх сарын 3 өдрөөс эхлэн 6.99 ам.долларын төлбөртэйгөөр хэрэглэгчдэд хүрнэ. Тус багц нь нэг цаг тутамд 4-5 минутын сурталчилгааг үзүүлэх бөгөөд хэрэглэгчид кино, телевизийн цуврал татаж авах боломжгүй байх юм. Сурталчилгаа тус бүр 15-30 секундийн урттай байна.

Netflix бол олон улсад 221 сая захиалагчтай, дэлхийн хамгийн том стриминг үйлчилгээ юм. Гэвч энэ онд үзэгч захиалагчдын өсөлтийн хурд эрс саарч байгаа тул ийнхүү хямд үнэтэй, реклам агуулсан үйлчилгээг компанийнхаа түүхэнд анх удаа санал болгохоос өөр аргагүй байдалд хүрчээ. Гэвч одоогоор хүүхдийн нэвтрүүлэг болон шинэ кинонд сурталчилгаа оруулахгүй харин бусад контентын эхлэл болон дунд хэсэгт реклам гаргахаар тооцоод байна.

Зар сурталчилгаа нийлүүлэгчдийн хувьд хүртээмжээ тооцож үзэхэд нь Nielsen үнэлгээний компани тусална. Nielsen 2023 оноос эхлэн Америкийн хэмжээнд дижитал үзэгчдийн стандарт хэмжүүр болсон digital ad ratings үзүүлэлтийг ашиглаж бизнес эрхлэгчдэд үр дүнгийн тайлан гаргаж өгөх болно. Netflix нь сурталчилгаат үйлчилгээндээ Microsoft компанитай хамтран ажиллаж байгаа гэв. Мөн сурталчилгааны боломжит орон зайгаа борлуулаад бараг дууссан хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02