Forbes: Энэтхэгийн хамгийн чинээлэг 100 эрхэм 800 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшиж байна
2022, 10 сарын 16. 18:390

Forbes Энэтхэгийн хамгийн чинээлэг 100 эрхмийн энэ оны шинэчилсэн жагсаалтыг гаргалаа. Тэдний хөрөнгийг нэгтгэн тооцвол нэг жилийн өмнөхөөс 25 тэрбум ам.доллароор нэмэгдэн 800 тэрбум ам.доллар давж байна.

Энэтхэгийн зах зээл тэлснээр Их Британийг гүйцэж түрүүлэн өдгөө дэлхийд тавдугаарт бичигдэх болсон. Хөрөнгийн зах зээлийн хувьд, нэг жилийн өмнөхөөс бараг өөрчлөгдөөгүй боловч рупийн ханш 10 орчим хувир суларсан байна.

Энэтхэгийн хамгийн чинээлэг эрхэм Гаутам Аданигийн хөрөнгө сүүлийн нэг жилийн дотор хоёр дахин нэмэгджээ. Харин өмнөх 2021 онд тэрбээр хөрөнгөө гурав дахин өсгөж чадсан билээ. Адани ирэх 10 жилд зөвхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт 70 тэрбум ам.доллар зарцуулна гэв. Жагсаалтын аман хүзүүнд Reliance Industry-ийг тэргүүлэгч Мукеш Амбани 88 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр орлоо. Харин улсынхаа жижиглэн худалдааны салбарт тэргүүлэгч DMart сүлжээ дэлгүүрийн эзэн Радхакишан Дамани 27.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гуравдугаар жагсав. Мөн эмийн салбарын бизнесмен Сайрус Пүнавала ковидын эсрэг вакцин нийлүүлэн ихээхэн ашиг олсноор 21.5 тэрбум ам.доллартойгоор дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Энэ жилийн хамгийн чинээлэг хөрөнгөтнүүдийн эрэмбэд есөн тэрбумтан шинээр нэмэгдсэн бөгөөд 101 дэх эрхэм 1.9 тэрбум ам.доллартойгоор “улаан шугам”-ын доор орж хасагдсан юм.


Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17