Илон Маск Украинд хиймэл дагуулын интернэт үйлчилгээгээ үргэлжлүүлэн үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ
2022, 10 сарын 16. 23:490

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla болон сансар судлалын SpaceX компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск ОХУ-ын халдан түрэмгийлэлд өртсөөр буй Украинд “Starlink” хиймэл дагуулын интернэт үйлчилгээгээ цаашид ч үнэ төлбөргүй үзүүлэхээ мэдэгджээ.

Орон нутгийн цагаар 15-ны өдөр New York Times зэрэг гадаадын хэвлэлд мэдээлснээр, Маск мөн өдөр өөрийн Твиттер хуудаснаа "Олон тэрбум долларын татварын хөнгөлөлт эдэлдэг бусад компаниудаас ялгаатай нь “Starlink” төсөл одоог хэр нь алдагдалтай ажилласаар байна. Гэвч бид Украины засгийн газарт энэхүү үйлчилгээгээ үргэлжлүүлэн үнэ төлбөргүй үзүүлэх боллоо” хэмээн жиргэжээ. Өнгөрөгч 2-р сард Оросын арми Украинд халдан түрэмгийлснээс хойш тус компани нь “Starlink” үйлчилгээгээ үнэ төлбөргүй үзүүлсээр байгаа билээ.

Харин Маск өнгөрөгч баасан гарагт өөрийн Твиттер хуудаснаа “Starlink” үйлчилгээг цаашид Украинд үнэ төлбөргүй үзүүлэх боломжгүй болсноо мэдэгдэж олон нийтийн анхаарлыг татаад байв. Одоогийн байдлаар “Starlink” үйлчилгээ нь харилцаа холбооны дэд бүтэц нь бүрэн сүйдээд буй Украины арми болон энгийн иргэдийн хувьд "дижитал аврах шугам" нь болсон байна. Тус компанийн зүгээс өнөөдрийг хүртэл хиймэл дагуулын тусламжтайгаар интернэтэд холбогддог 20,000 орчим “Starlink” терминалыг Украинд хүргээд байгаа аж.

Маск энэ сарын эхээр онцлохдоо Украинд үзүүлсэн “Starlink” үйлчилгээний зардал аль хэдийн 80 сая ам.долларт хүрснийг дурдаж байв. Саяхан CNN агентлагийн мэдээлснээр SpaceX компанийн зүгээс өнгөрсөн сард АНУ-ын Батлан ​​хамгаалах яаманд захидал илгээж, “Starlink” төслийн үйл ажиллагааны зардалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн талаар онцлон хүргэсэн юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02