Ираны ерөнхийлөгч тус улсад үүсээд буй эмх замбараагүй байдалд Жо Байденыг буруутгалаа
2022, 10 сарын 17. 11:002

Ням гарагт Исламын Бүгд найрамдах Улсын Албан ёсны Мэдээллийн агентлагаас мэдээлснээр Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси Иранд үүсээд буй эмх замбараагүй байдал хийгээд терроризм, сүйрэлд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг буруутай хэмээн мэдэгдсэн байна.

Эбрахим Раисигийн хэлснээр, “Өөр улс оронд үүсээд буй эмх замбараагүй байдал хийгээд терроризм, сүйрлийг өөрийн сэтгэгдлээр улам дэвэргэж буй Америкийн ерөнхийлөгч Жо Байденд Исламын Бүгд Найрамдах Улсын үүсгэн байгуулагчийн хэлсэн “мөнхийн” үгсийг сануулах ёстой болжээ: Америк бол агуу Сатан” гэсэн юм.

Түүний ийн мэдэгдэх болсон шалтгаан нь бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Иран улсад үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд, “Иран улс үндсэн эрхээ л эдэлж буй ард иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдэхээ зогсоох хэрэгтэй” хэмээжээ.

Иран улсын хувьд сүүлийн дөрвөн долоон хоногийн хугацаанд үймээн самуун, жагсаалтай байгаа бөгөөд үйл явдлын эхлэл нь Махса Амини гэх 22 настай эмэгтэйн үхэлтэй холбоотой юм.

Тодруулбал, Махса Аминиг өнгөрөгч есдүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн албанаас хижаб буюу толгойн алчуураа зүүлгүй, Ираны хууль журмыг зөрчсөн хэргээр баривчилсан байна. Улмаар бүсгүйг саатуулж байхдаа цагдаа нар түүнийг бороохойгоор зодож, толгойн тус газар нь хүнд гэмтэл учруулснаар эмэгтэйн зүрх зогсжээ. Залуу бүсгүйн бичлэгийг үзсэн иранчууд ихэд хилэгнэж, эрх чөлөө, хүний эрхийн төлөө бослого гарган тэмцсэн нь өнөөгийн нөхцөлд байдалд хүргэсэн юм.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
192.82.82.161
   /
2022, 10 сарын 17. 14:05

Амар юм болох нээ, энэ өвгөн. 21 зуун гарчихаад байхад хэн толгойны алчуур үргэлж зүүхийг хүсэх вэ дээ, цаг үетэйгээ зохицохгүй болж дээ хөөрхий

37.170.187.14
   /
2022, 10 сарын 17. 11:43

Иранууд америкруу бүгд гарахыг мөрөөддөг.Аль нь сатан вэ?

Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26