Николай Сольский: Украин улс улаан буудай тариалалтаа 20 гаруй хувиар бууруулна
2022, 10 сарын 17. 14:260

Ням гарагт Украины Хөдөө аж ахуйн сайд Николай Сольскийгийн мэдэгдсэнээр тус улс эн өвөл улаан буудай тариалалтаа 20 хувиар, арвай тариалалтаа 30 орчим хувиар танах болсон гэжээ.

Түүний хэлснээр Киевээр удирдуулж буй бүсүүдэд тариаланчид өмнөх жилийнхтэй харьцуулахад бага талбайд тариалан эрхлэх гэнэ.

Энэ талаар тэрээр Украины Страна мэдээллийн сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Николай Сольскийн өгүүлснээр, “Тариаланчид 4 сая гектар газарт улаан буудай тариалах хүсэлтэй байгаа. Энэ нь өнгөрсөн жилийн тариалантай харьцуулахад 1 сая гектараар бага талбай юм. Тодруулбал, тариалалт энэ жил 20 гаруй хувиар буурна гэсэн үг.

Харин арвайн хувьд өнгөрсөн жилд 800,000 гектар талбайд тариалж байсан бол энэ онд хамгийн ихдээ 500,000 гектар талбайд тариалалт явуулна. Улмаар арвайн тариалалт дор хаяж 30 хувиар буурна гэсэн үг юм.

Тариалалт ийн буурч байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Үүнд дан ганц дайн нөлөөлөөгүй бөгөөд борлуулалтыг урьдчилан тооцох боломжгүй байдал, азотын бордоо болон тээвэр ложистикийн үнэ өссөн, цаг агаарын таагүй байдал зэрэг ч нөлөөлж байгаа.

Одоогийн байдлаар тариаланчид төлөвлөгөөнд багтаагүй сул талбайд юу тариалахаа шийдээгүй байна” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47