BMW зарим цахилгаан автомашиныхаа үйлдвэрлэлийг Англиас Хятад руу шилжүүлж байна
2022, 10 сарын 17. 15:211

BMW-ийн Mini автомашины анхны цахилгаан хувилбарыг 2020 оноос Их Британийн Оксфорд хотод үйлдвэрлэж эхэлсэн. Харин 2030 онд бүх Mini загварыг цахилгаан автомашин болгох зорилт тавьсан юм.

Энэ хүрээнд тус компани жижиг оврын SUV болон жижиг артай Hatchback загварын бүх цахилгаан автомашинаа Хятадад үйлдвэрлэхээр шийдлээ. Мөн Countryman автомашиныхаа үйлдвэрийг Германы Лепцик хот руу нүүлгэж байна. Гэвч үйлдвэрлэлийн төв нь Их Британийн Оксфорд хот хэвээр үлдэх бөгөөд салбарууд нүүж байгаа нь Оксфорд хот дахь үйлдвэрийн ажлын байрны тоонд нөлөөлөхгүй хэмээн BMW-ийн хэвлэлийн төлөөлөгч хэлсэн. Учир нь тус хотод гурав ба таван хаалгатай Hatch загваруудын үйлдвэрлэлээс гадна 2025 оноос эхэлж Mini Convertible хэмээх дээвэр нь эвхэгддэг загварыг үйлдвэрлэж эхлэх юм. BMW тус шийдвэрээ 2018 онд Хятадын автомашин үйлдвэрлэгч Great Wall Motor компанитай түншийн гэрээ байгуулахдаа шийдсэн байжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
118.221.209.45
   /
2022, 10 сарын 18. 13:43

ихэнх орнууд хятдаас вьетнам рууу шилжүүлж байхад

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00