ХБНГУ: Евровингс авиа-компанийн нисгэгчид 3 хоногийн хугацаатай ажил хаялтаа эхлүүллээ
2022, 10 сарын 17. 18:110

Даваа гарагт ХБНГУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Луфтханза компанийн охин компани болох Евровингсийн нисгэгчид 3 хоногийн хугацаатай ажил хаялт зарлажээ.

Энэ нь тус компанийн ажилчдын хувьд энэ сард зохион байгуулж буй хоёр дахь удаагийн ажил хаялт юм.

Үйл явдлын хүрээнд Евровингсээс мэдэгдсэнээр тэд даваа гарагт төлөвлөөд байсан 400 орчим нислэгийн 230 орчмыг нь үйлдэнэ гэсэн байна.

Дойчэ Пресс агентлагаас мэдээлж байгаагаар ажил хаялтад хамгийн их өртөж байгаа нь Дюссельдорфын нисэх буудал гэнэ. Улмаар тус нисэх буудал даваа гарагт Евровингсийн 171 нислэг хүлээн авах, үдэн гаргах төлөвлөгөөтэй байсан бол тэдгээрийн 102 нислэг нь цуцлагдсан байна.

Нисгэгчдийн ажил хаялт зарлаж буй шалтгаан нь тэд сард гүйцэтгэх нислэгийн цагийг бууруулж өгөхийг хүссэн юм. Гэвч Евровингсийн зүгээс тэдний хүсэлтийг хүлээн авахгүй боломжгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Евровингс авиа-компанийн ажилчид хамгийн сүүлд, энэ сарын 6-ны өдөр 24 цагийн хугацаатай ажил хаялт зарлаж байсан юм.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01