ОУВС: Хятадын үл хөдлөх хөрөнгийн компаниудын 45 хувь нь орлогоороо өрөө төлж барагдуулах боломжгүйд хүрсэн
2022, 10 сарын 17. 23:440

Хятадын үл хөдлөх хөрөнгийн cалбарын компаниудын бараг тал хувь нь олсон орлогоороо өрөө төлж чадахгүйд хүрч төлбөрийн чадваргүй болох магадлалтай байгааг Олон улсын валютын сан (ОУВС) анхаарууллаа.

ОУВС-гийн орон нутгийн цагаар 16-ны өдөр гаргасан "Дэлхийн санхүүгийн тогтвортой байдлын тайлан"-д дурдсанаар, хөрөнгийн хувьд Хятадын үл хөдлөх хөрөнгө үйлдвэрлэгчдийн 45 хувь нь ашиг орлогоороо өрөө төлж чадахгүй байх магадлал өндөр байгаа талаар цохон тэмдэглэсэн байна.

Энэхүү дүгнэлтийг ОУВС-гийн зүгээс хийсэн бөгөөд ялангуяа үл хөдлөх хөрөнгийн компаниудын 20 хувь нь зарагдаагүй орон сууц зэрэг бараа материалын үнэлгээгээ сүүлийн үеийн зах зээлийн үнээр дүйцүүлэхэд дампуурах магадлал өндөр байгааг онцгойлон дурджээ.

Тус улсад орон сууцны үнэ өнгөрсөн сарыг хүртэл 12 сар дараалан буураад байгаа ба Уолл Стрийтийн хөрөнгө оруулалтын Citigroup банкны өнгөрсөн сард дүгнэснээр Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын төрийн өмчит томоохон компаниуд болон хувийн компаниуд ч төлбөрийн чадваргүй болж дефолт зарлах эрсдэл ойрхон байгааг анхааруулж байсан билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41