Америк ALS өвчнийг эмчлэх эм бүтээсэн бөгөөд худалдаанд гаргахын тулд удирдах газрын туршилтыг давах шаардлагатай байна
2022, 10 сарын 18. 8:420

АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний удирдах газраас ALS буюу булчин хатангирших хатуурал өвчний эсрэг шинэ эмийн сайжруулсан хувилбарын туршилтыг дахин гурван сар сунгахаар шийдэв.

Biogen компанийн бүтээж буй Tofersen хэмээх тус эмийг удирдах газраас тусгайлсан яаралтай хувилбараар шалгаж байна. Biogen долоодугаар сард эмийг худалдаанд гаргах зөвшөөрөл хүссэн тул ирэх оны нэгдүгээр сар хүртэл шалгаж үзээд дүгнэлтээ хэлэх байв. Гэвч тус хугацааг туршилтаа эцэслэхэд хангалтгүй гэж үзсэн тул 2023 оны дөрөвдүгээр сарын 25 өдөр хүртэл хойшлууллаа. Компанийн зүгээс удирдах газрын шаардсан бүх мэдээллийг өгсөн хэмээн өгүүлж байна. Тус эм 2021 онд зөвшөөрөл хүсэн туршилтад орж байсан боловч эмийн шалгуурын сүүлчийн шатыг давж чадаагүй юм. Тухайн үед огцом муудаж буй ASL-ийн үед өвчтөнд хангалттай сайн үр дүн үзүүлэхгүй байна гэж үзсэнээр худалдаанд гаргахаас татгалзсан билээ. Улмаар Biogen эмээ сайжруулахын зэрэгцээ зааврыг өөрчлөн өвчний эрт шатанд удаан хугацааны турш үргэлжлүүлэн хэрэглэснээр үр дүнд хүрнэ гэж эн удаагийн туршилтад мэдүүлсэн байна.

ASL буюу өөрөөр Лю Гехригийн өвчин хэмээн нэрлэдэг тус эмгэгийн үед өвчтөний тархи, нугасны мэдрэлийн эс үхжин, булчин аажмаар ажиллагаагүй болсноор үхэлд хүргэдэг. Өвчин үүсэх шалтгаан одоо ч тодорхойгүй хэвээр байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02