Хятад Европ руу байгалийн хий нийлүүлэхээ зогсоож эхэллээ
2022, 10 сарын 18. 9:000

Хятад улс энэ өвөл дотоодын хэрэгцээгээ хангахад хүрэлцэхүйц хэмжээний хий нөөцөлсөн эсэхдээ эргэлзэж эхэлжээ. Улмаар Европ болон Ази тивд байгалийн хий нийлүүлэхээ зогсоож байна.

Хятадын төрийн өмчит, байгалийн хий импортлогч компаниуд болох Sinopec, CNOOC, PetroChina нар Бээжингээс ирүүлсэн тушаалын дагуу байгалийн хийн борлуулалтаа зогсоосон бөгөөд одоо нөөцөө нэмж байна. Өмнө нь, Бээжин ковидын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлсний улмаас Хятадын эдийн засаг удааширч, хийн эрэлт буурсан байсан тул илүүдэл хийгээ Европ болон Азийн бусад бүсэд дахин борлуулж байв. Мөн Хятад улс Оросоос 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаж авсан хэрэгцээгүй хийгээ бусад оронд нийлүүлсэн. Тухайлбал, зөвхөн наймдугаар сард Хятад улс 4 сая тонн хий дахин худалдсан бөгөөд Европын импортолсон нийт байгалийн хийн долоо орчим хувийг бүрдүүлсэн хэмээн Nikkei Asia тооцжээ. Нийлүүлэлтийг зогссон ч Европын ихэнх орон хийн агуулахуудаа бараг дүүргэсэн тул тус шийдвэр хүчтэй нөлөөлөхгүй гэв.

Эх сурвалж: Market Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02