2007 оны шинэ iPhone гар утсыг дуудлага худалдаанд оруулахад 39,000 ам.долларын үнэ хүрлээ
2022, 10 сарын 18. 9:130

Apple-ийн анхны ухаалаг утас 2007 онд 599 ам.доллароор худалдаанд гарсан. Харин энэ сарын 16 өдөр LCG цахим дуудлага худалдаагаар борлуулахад 39,339 ам.доллар 60 центийн үнэд хүрлээ.

Одоогоос 15 жилийн өмнө үйлдвэрлэсэн тус ухаалаг утасны үйлдвэрийн лац хөндөгдөөгүй, 8GB багтаамжтай, 2 мегапиксел камертай бөгөөд 2007 оны шилдэг инновацын эзэн юм. Хачирхалтай нь, тус загварт AppStore байхгүй. Тиймээс зөвхөн үйлдвэрээс суулгасан Youtube, Safari, Weather аппликейшныг хэрэглэх болно. Мөн газрын зураг байгаа боловч GPS байхгүй тул хэрэглэгч байршлаа өөрөө шивж оруулах хэрэгтэй юм. Багтаамжийн хувьд одоогийн хэрэглээтэй харьцуулахад хэт бага буюу 8GB ажээ. Инфляцыг нэмж тооцвол 860 орчим ам.долларын үнэтэй анхны ухаалаг утсыг 39,000 орчим ам.доллароор худалдан авсан хэрэглэгч утсаа задлах уу, үзүүлэн болгон үүрд хадгалах уу гэдэг асуулт үлдэж байна.


Эх сурвалж: Gizmodo

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39