Энэ оны сүүлээр Володимир Зеленський дайны үеэр хийсэн мэдэгдлүүдээ эмхэтгэсэн ном гаргана
2022, 10 сарын 18. 11:530

Даваа гарагт Ассошэйтэд Пресс агентлагаас мэдээлснээр энэ оны сүүлээр буюу арванхоёрдугаар сард Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийгийн дайны үеэр хийсэн мэдэгдлүүдийг эмхэтгэсэн ном худалдаанд гарна гэжээ.

Украинаас илгээх зурвас” нэртэй тус номын өмнөтгөлийг Экономист сэтгүүлийн Зүүн Европ болон Орос дахь салбарыг хариуцсан эрхлэгч Аркадий Островский бичих бол удиртгалыг ерөнхийлөгч Зеленський бичих юм. Тийнхүү дайны үеэр хийсэн мэдэгдлүүдийг эмхэтгэсэн ном арванхоёрдугаар сарын 6-ны өдөр худалдаанд гарах ажээ.

Үйл явдлын хүрээнд Володимир Зеленськийгийн мэдэгдсэнээр, “Украиныг дэмжих нь ямар нэг чиг хандлага, meme, алдартай "чалленжуудыг" дагаж буй хэрэг биш юм. Энэ бол дэлхий даяар эрчийг авснаа буцаад л замхардаг хүчин биш. Хэрэв та бидний хэн болох, хаанаас гаралтай, юу хүсдэг болон юу руу тэмүүлж буйг ойлгохыг хүсэж байвал та бидний хэн болох талаар судлах хэрэгтэй. Харин энэ ном танд үүнийг гүйцэлдүүлэхэд тусална” гэсэн юм.

Ассошэйтэд Пресс агентлагаас мэдээлснээр номын борлуулалтаас олох орлого бүхэлдээ Юнайтед24 гэх Украинд илгээх хандивын санд очих гэнэ.

Номонд эмхэтгүүлэхээр Володимир Зеленський дайны үеэр орой бүр хийсэн мэдэгдлээсээ нийт 16 мэдэгдлийг сонгосон бөгөөд түүний найдаж байгаагаар тэдгээр мэдэгдлийг уншсан хойно уншигчид украинчуудын хүсэл эрмэлзэл, зарчим хийгээд үнэт зүйлсийг ойлгох юм.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38