Хөл бөмбөгийн од Неймар залилангийн хэргээр Испанийн шүүхийн өмнө зогслоо
2022, 10 сарын 18. 12:292

Даваа гарагт Бразилын хөл бөмбөгийн од Неймар залилан болон авлигын хэргээр Испанийн Барселон хотын шүүхэд хүрэлцэн иржээ. Шүүхээс түүнийг мөн 8 шүүгдэгчийн хамтаар хэрэгт холбогдуулан шүүх болсон байна.

Яллагч талын зүгээс Парис Сент Жермен багийн тоглогчид нийт 2 жилийн ял оноож, 10 сая еврогийн торгууль ногдуулахаар төлөвлөсөн юм.

Харин хэргийн учрыг тодруулбал, хохирогчийн талаас Неймарыг Бразилын Сантос багаас Испанийн Барселон хөл бөмбөгийн клубт шилжихдээ гэрээнд заасан хэмжээний мөнгийг өгөлгүй залилан үйлдсэн гэж буруутгаж байгаа гэнэ. Тухайн үед Бразилын хөрөнгө оруулалтын DIS фирм Неймарын гэрээний 40 хувийн эрхийг эзэмшиж байсан ч тэрээр баг хооронд шилжихдээ DIS фирмд зохих хэмжээний ногдворыг өгөөгүй юм. Улмаар баг хооронд шилжихэд тэрээр 82 сая еврогийн гэрээ байгуулсан ч албан ёсны бичиг баримт дээр гэрээг 17 сая еврогоор тооцуулжээ.

Neymar appears in court in trial over Barcelona transfer - The Washington  Post

Тийнхүү хэрэгт Неймараас гадна түүний эцэг эх, Сантос багийн ерөнхийлөгч асан Одилио Родригес, Барселон клубийн ерөнхийлөгч асан Жозеп Мариа Бартомю, Сандро Роселль нар шүүгдэж байгаа юм. Тэднээс хамгийн өндөр ял төлөвлөсөн шүүгдэгч нь Сандро Роселль бөгөөд яллагч талаас түүнд 5 жил хорих ял хийгээд 8.4 сая еврогийн торгууль ногдуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Үйл явдлын хүрээнд Неймар энэ долоо хоногийн баасан гарагт мэдүүлэг өгөх ажээ.


Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
2
6
8
10
14
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Монгол
202.55.188.109
   /
2022, 10 сарын 19. 17:55

Монголчууд ч гэсэн лд байна уу баян байна уу хамаагүй ял өгч чаддаг баймаар байна

66.181.183.190
   /
2022, 10 сарын 19. 8:13

Archaagui gar veee

Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
02024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02