Дэлхий өнцөг булан бүрээс Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинийг эсэргүүцэх болжээ
2022, 10 сарын 18. 18:100

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт нэгэн эр Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинийг дарангуйлагч хэмээн буруутгасан утга бүхий хэвлэлийг Бээжин хотын гүүрэн дээр өлгөсөн хэрэг гарсан билээ. Улмаар холбогдох албаныхан залууг даруй олж, саатуулсан хэдий ч түүний хийсэн үйлдлийн тухай мэдээ мэдээлэл дэлхий даяар түгсэн юм.

Тэгвэл тус залуугийн эхлүүлсэн нэг хүний бослого олон хүнийг ерөнхийлөгч Ши Жиньпинийг эсэргүүцэхэд хүргэжээ. Тийнхүү түүний өлгөсөн хэвлэлтэй ижил утга, агуулга бүхий зурагт хуудас, бичвэрүүд АНУ, Их Британи, Европ, Австрали болон бусад улсын их сургуулийн кампуст үзэгдэх болсон байна.

China's 'Bridge Man' inspires Xi Jinping protest signs around the world -  BBC News

Тодруулбал, АНУ-ын Мэйн мужийн Колби коллежид л гэхэд тус залуугийн үйлдлийг сайшаан “БНХАУ-ын ард иргэд бид өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн энэхүү зурвасыг ямар ч цензургүйгээр түгээхийг хүсэж байна” гэсэн гар бичвэр бүхий самбар байршсан юм. Түүнчлэн “Миний ерөнхийлөгч биш”, “Баяртай Ши Жиньпин” гэх утга бүхий зурвасууд ч олноор үзэгдэх болжээ.

Мөн Инстаграм, Твиттер зэрэг платформ дээрх хятад хаягууд дагагчид нартаа эсэргүүцлийн ямар нэг арга хэмжээ авч, ажил хаялт зарлахыг уриалах болсон юм.

Нийгмийн сүлжээгээр тархсан мэдээллээс үзвэл эсэргүүцлийн самбарууд АНУ дахь Стэнфорд, Эмори, Парсоны дизайны сургууль, Лондон дахь Голдсмит, Кингсийн коллеж, Хонконг дахь их сургуулиудад байршаад байгаа гэнэ. Улмаар зарим газар тэдгээр самбарыг үтэр түргэн буулгаж байгаа ажээ.

China's 'Bridge Man' inspires Xi Jinping protest signs around the world -  BBC News

Энэ мэт эсэргүүцлийн шинжтэй үйлдлүүд эх газрын Хятадад ч гарч байгаа юм. Тийнхүү эсэргүүцэгч нарын зарим нь 1989 оны Тьянанмэний жагсаалыг эш татсан байх гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04