Норд Стрим шугамын гэмтэл дор хаяж 50 метрийн урттай болохыг тогтоожээ
2022, 10 сарын 18. 19:471

Өнгөрөгч есдүгээр сард ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлдэг Норд Стрим шугамын 4 хоолой нэг зэрэг гэмтсэн хачирхалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл мягмар гарагт Шведийн Экспрессен сониноос мэдээлснээр шугамд гарсан гэмтэл дор хаяж 50 метр урттай болохыг Норвегийн роботын компаниас олж тогтоожээ.

Данийн цагдаагийн албанаас таамаглаж байгаагаар “маш хүчтэй дэлбэрэлтийн улмаас” шугам дөрвөн хоолойдоо гэмтэл авсан бөгөөд одоогийн байдлаар дэлбэрэлтийг хэн үйлдсэн эсхүл юунаас үүдэлтэй дэлбэрэлт болсон болохыг тогтоогоогүй байгаа юм.

Үйл явдлын хүрээнд барууныхан ОХУ-ыг хэрэгт буруутгаж байгаа бол Кремлийн зүгээс үүнийг удаа дараа няцааж байгаа билээ.

Одоогийн байдлаар Швед, Дани, Герман улсууд хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд ОХУ-ын зүгээс мөрдлөгийн ажиллагаанд гар бие оролцох хүсэлт тавьсан ч Дани, Шведийн зүгээс татгалзжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
103.57.94.10
   /
2022, 10 сарын 18. 19:54

Amerik NATO l hiij chadna shuu de Ted l delbelsen dee

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15