ОХУ Беларусь руу 9000 цэрэг, 170 танк, 200 хуягт машин илгээжээ
2022, 10 сарын 19. 8:340

ОХУ Украинтай хойд талаараа хиллэдэг Беларусь улс руу 9000 цэрэг, олон зуун танк, хуягт машин илгээсэн байна.

Энэ тухай Беларусийн Батлан ​​хамгаалах яамны Олон улсын харилцааны газрын дарга Валерий Лебенко өөрийн Твиттер хуудаснаа мэдэгдэв. Беларусь руу 9000 хүртэлх тооны цэрэг, 170 орчим танк, 200 хуягт машин, 100 мм ба түүнээс дээш диаметртэй 100 орчим галт зэвсэг, миномет илгээсэн болохыг Ребенко мөн дурджээ.

Беларусь улс нь Украины дайн дэгдсэн цагаас ОХУ-г дэмжиж ирсэн холбоотон нь бөгөөд өнгөрөгч 10-ны өдөр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хоёр орон бүс нутгийн цэргийн хамтын ажиллагааны талаар тохиролцоонд хүрсэн хэмээн мэдэгдэж байсан юм.

ОХУ-тай ийнхүү цэргийн эвсэл байгуулж буй нь батлан ​​хамгаалах зорилготой гэж Беларусийн талаас мэдэгдсэн ч хоёр тал хамтран Украин руу довтлох вий гэсэн болгоомжлол олон улсад үүсээд байна.

Үүнтэй холбогдуулан ОХУ, Беларусь улсууд нь буудлагын болон агаарын довтолгооноос хамгаалах удирдлагат пуужингийн сургуулилт хийнэ гэж Оросын Интерфакс агентлаг мэдээлсэн юм. Тус мэдээнд дурдаснаар хоёр орны цэргийн ангиуд Беларусийн зүүн болон төв хэсэгт байрлах дөрвөн сургуулилалтын төвд байлдааны бэлтгэл хийх шийдвэрт хүрээд буй аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53