Эстонийн засгийн газраас ОХУ-ыг “терроризмыг дэмжигч орон” гэж тунхаглажээ
2022, 10 сарын 19. 15:170

Эстонийн Зурагт, Радио Нэвтрүүлгийн Үндэсний ERR сувгаас мэдээлснээр мягмар гарагт тус улсын засгийн газраас ОХУ-ыг “терроризмыг дэмжигч орон” хэмээн тунхаглажээ.

ERR сувгаас тодотгосноор тунхаглалыг засгийн газрын гишүүдийн дунд санал хураалт явуулсны дүнд эцэслэн баталсан бөгөөд санал хураалтын явцад тунхаглал засгийн газрын бүх гишүүдийн саналыг авсан байна. Улмаар 88 гишүүн 100 хувийн саналаар ОХУ-ыг терроризмыг дэмжигч орноор тунхаглахыг дэмжжээ.

Тунхаг бичигт дурдсанаар Эстонийн засгийн газраас ОХУ-ыг “террорист дэглэм”-тэй улс хэмээн тодорхойлж, “Европын энх тайванд заналхийлж буй гол аюул” хэмээсэн байна.

Түүнчлэн засгийн газар нь Вагнер Групп, Бүгд Найрамдах Донецк Ард улс, Бүгд Найрамдах Луганск Ард улсын зэвсэгт хүчнийг “террорист байгууллага” гэж тодорхойлжээ.

Гэвч ОХУ-ыг “терроризмыг дэмжигч орон” гэж тунхагласан улс дан ганц Эстони биш юм. Учир нь өнгөрөгч наймдугаар сарын 11-ний өдөр Латвийн засгийн газар ч ОХУ-ыг “терроризмыг дэмжигч орон” гэж тунхагласан байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31