ОУЭА: Дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт энэ онд ердөө 1 хувиар нэмэгдэнэ
2022, 10 сарын 20. 7:000

Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) мэдээлснээр, энэ онд дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт өнгөрсөн оныхоос бага зэрэг нэмэгдэж, 33.8 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна.

Ингэснээр өнгөрсөн онтой харьцуулахад 300 сая тонноор буюу 1 хувьд ч хүрэхгүй хэмжээгээр нэмэгдэж буй хэрэг бөгөөд 2021 онд өмнөх оноосоо хоёр тэрбум тонноор өсч байсан үзүүлэлттэй харьцуулахад нэлээд буурах хандлагатай байгаа юм.

ОУЭА-ийн мэдээлснээр эрчим хүчний үйлдвэрлэл болон нисэхийн салбар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын дийлэнх хэсгийг бүрдүүлсний дээр ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш байгалийн хийн үнэ огцом өссөнтэй холбоотойгоор олон улсад нүүрсний эрэлт нэмэгдсэн асуудал ч мөн үүнд багагүй хувь нэмрээ оруулсан болохыг онцлон тэмдэглэжээ.

Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд энэ хоёр эрчим хүчний эх үүсвэр байгаагүй бол нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт энэ онд өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг тэрбум тонноор нэмэгдэх байсан гэж ОУЭА нэмэлт тайлбар хийсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04