Alibaba компани 5 тэрбум юаниар чингэлэг тээврийн 5 хөлөг онгоц худалдаж авахаар болжээ
2022, 10 сарын 20. 11:240

Хятадын технологийн салбарын аваргуудын нэг Alibaba компани таван тэрбум юаниар чингэлэг тээврийн таван хөлөг онгоц худалдан авахаар болсон тухай Хятадын эдийн засгийн мэдээллийн Caixin агентлаг 20-ны өдөр мэдээлэв.

Уг мэдээнд дурдсанаар, өнгөрсөн жил Ziyuan Shipping компанийг худалдан авснаар тээврийн бизнест хөл тавиад буй компани Хятад-Хойд Америкийн чиглэлд ашиглах 8000 TEU (1 TEU = 20 фут нэг чингэлэг) ангиллын чингэлэг тээврийн таван хөлөг онгоц худалдаж авахаар төлөвлөж байгаа талаар дурджээ. Ингэснээр өсөн нэмэгдэж буй АНУ, БНХАУ-ын хоорондын ачаа тээврийн салбарт хувь нэмрээ оруулахаар болж буй бололтой.

Үүнтэй холбогдуулан Ziyuan Shipping компани саяханаас шинэ төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Номхон далай дамнасан замыг 10 хоног болгон богиносгож, цахим худалдааны тээвэр зуучлалын үйлчилгээг сайжруулах тал дээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаагаа онцолсон байна.

Хэдийгээр ByteDance, KaiShou зэрэг өрсөлдөгч компаниуд бий болсноор Аlibaba-гийн зах зээлд эзлэх хувь буурсан ч Хятадын хамгийн том цахим худалдааны компани гэдэг байр сууриа одоог хэр нь хадгалсаар байгаа билээ.

Үүнээс улбаалан зарим шинжээчид Alibaba-г АНУ-ын цахим худалдааны зах зээлд чиглэсэн далайн тээврийн бизнест орсон гэж үзэж байгаа бол зарим нь Хятадын зохицуулалтаас зайлсхийх зорилготой бизнесээ өргөжүүлж буй хэрэг хэмээн үзэж байгаа юм.

Үнэн хэрэгтээ тус компанийн үүсгэн байгуулагч Жэк Ма 2020 оны аравдугаар сард зохион байгуулагдсан нээлттэй форумын үеэр Хятадын засгийн газар, тэр дундаа санхүүгийн эрх баригчдыг хурцаар шүүмжилсний дараа Хятадын эрх баригчид Алибабагийн финтек салбарын охин компани болох Аnt-ын IPO гаргах зөвшөөрлийг гэнэт хүчингүй болгох зэргээр төрийн зохицуулалтыг улам чангатгасан юм.hello

Үүний дараа Хятадын эрх баригчид монополийн эсрэг, хувийн мэдээллийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдал зэрэг олон хуулийн төслүүдийг ар араас нь хэрэгжүүлж хяналтыг улам чангатгаснаас гадна Аlibaba компанид 18.22 тэрбум юань буюу 2.78 тэрбум ам.долларын тус улсын түүхэн дэх хамгийн өндөр торгуулийг ногдуулж байсан удаатай.

Тус компани нь тээврийн бизнесээс гадна Shanghai Motors компанитай хамтран Ziji Motors компанийг байгуулснаар цахилгаан автомашины бизнест мөн хөл тавиад байгаа билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02