Сар гаруйн өмнө Их Британийн ерөнхий сайдаар томилогдсон Лиз Трасс албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдлээ
2022, 10 сарын 21. 8:110

Их Британийн ерөнхий сайд Элизабет Трасс татвар бууруулсны улмаас санхүүгийн зах зээлд багагүй үймээн самуун үүсгээд байсан билээ. Гэвч тэрээр албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргажээ. Харин орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлагууд болсон үйл явдлыг туйлын онцгой тохиолдол гэж тодорхойлж, "Их Британийн улс төрд урьд өмнө байгаагүй хямрал” хэмээн нэрийдэж байна. Энэхүү албан тушаалыг хамгийн богино хугацаанд хашсан хэмээн Их Британийн түүхэнд тэмдэглэгдэж үлдэх түүний залгамжлагчийг ирэх долоо хоногт багтаан шийдэх аж.

Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс орон нутгийн цагаар 20-ны өглөө Лондон хот дахь Ерөнхий сайдын Тамгын газрын өмнө болсон хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдсэн бөгөөд тэрээр ажлаа хүлээн аваад ердөө 44 хонож байсан билээ.

Ерөнхий сайд Трасс хэвлэлийн бага хурал дээр “Эдийн засаг олон улсын хэмжээнд маш тогтворгүй байгаа энэ үед албан тушаалдаа орсон бөгөөд сонгуулийн амлалтаа биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэн тул огцорч байна” гэж мэдэгджээ. “Ирэх долоо хоногт дараагийн ерөнхий сайдыг тохоон томилтол албан тушаалаа хаших болно” гэдгээ мөн онцлов.

Их Британид Консерватив намын дараагийн удирдагч, Трассын орыг залгамжлах ерөнхий сайдыг ирэх долоо хоногт багтаан шийдэх аж. Энэ удаад бүх гишүүд санал өгөхийн оронд зөвхөн Консерватив намын гишүүд санал өгөх ба дараагийн ерөнхий сайдад нэр дэвшийгчийн нэр хараахан тодроогүй байна. Их Британийн Сангийн сайд Жереми Хант сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол гол сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын зүгээс бүх нийтийн сонгууль явуулахыг шаардаж байгаа юм.

Лиз Трасс албан тушаалаа авснаас хойш Консерватив намын гишүүдийн шахалтад өртөж, өндөр орлоготой иргэдийн татварын хөнгөлөлтийг оруулаад жилд 45 тэрбум фунт стерлингийн татвар бууруулахаа зарласан нь санхүүгийн зах зээлийг эмх замбараагүй байдалд оруулсан юм. Үүний үр дүнд фунтын үнэ буурч, засгийн газрын бондын үнэ буурах зэрэг янз бүрийн сөрөг нөлөө үргэлжилсээр байгаа нь шүүмжлэлийг дагуулсан билээ. Тэрээр энэ бүхний хариуд өнгөрөгч 14-ний өдөр Сангийн сайд Куажи Кватенг ажлаас нь халсан ч түүнд үл итгэх байдал нь намжаагүй байна. Шинээр томилогдсон Сангийн сайд Жереми Хант Трассын татварын хөнгөлөлтийг хүчингүй болгосноор түүний улс төрийн байр суурь нь ганхаж улмаар ийнхүү огцроход хүргэсэн байна. Трассын ойрын туслах гэгддэг Дотоод хэргийн сайд Суэла Браверман өмнөх өдөр нь мөн огцорчээ.

Кабинетийн сайд нартаа халгаа сэлгээ хийж татварын хөнгөлөлттэй холбоотой шийдвэрээ эргүүлэн татсан ч түүнд итгэх итгэл сэргээгүйгээр барахгүй нам доторх хагарал эрс хурцдаж Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Трассын огцрох нь цаг хугацааны асуудал боллоо гэж таамаглаж байсан нь эцэстээ ийнхүү бодит байдал боллоо.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03