Япон: Хэрэглээний үнийн индекс өнгөрөгч 9-р сард сүүлийн 31 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрчээ
2022, 10 сарын 21. 11:550

Японы хэрэглээний үнийн индекс иенийн ханш суларч буйгаас гадна эрчим хүч, түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалж өссөөр байна.

Тус улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас өнөөдөр /21-нд/ зарласан есдүгээр сарын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 3.0 хувиар өссөн болохыг мэдэгдэв.

2014 оны 4-р сард хэрэглээний татварын хэмжээг 5 хувиас 8 хувь болгон нэмэгдүүлэхэд үнийн индекст тусгагдсан нөлөөг хасч тооцвол энэ нь 1991 оны 8-р сараас хойших 31 жил 1 сарын хугацаанд хамгийн өндөр буюу 3.0 хувиар өссөн анхны тохиолдол болж буй талаар NHK суваг цохон тэмдэглэжээ.

Хэрэглээний үнийн индекс ийнхүү нэмэгдэх болсон шалтгаан бол ОХУ Украинд түрэмгийлснээс хойш олон улсын зах зээлд эрчим хүч, түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор иенийн ханш огцом унаж, импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буйтай шууд холбоотой хэмээн үзэж буй юм.

Өчигдөр иенийн ам.доллартой харьцах ханш 150-д хүрч иенийн ханш 1990 оны наймдугаар сараас хойш буюу сүүлийн 32 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн билээ. Энэ оны эхээр 115 иен орчим байсан иенийн ам.доллартай харьцах ханш ийнхүү 30 орчим хувиар өссөн нь импортын барааны үнийн өсөлтөд шууд нөлөөлж буй юм. Улмаар цаашид ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн төдийгүй аж ахуйн нэгжүүдийн үнэ өсөхийн хэрээр хэрэглээний үнэ улам өсөх хандлагатай байна.

Өнгөрөгч 13-ны өдөр зарласан 9-р сарын аж ахуйн нэгжийн үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар өссөн нь 1960 онд холбогдох статистик мэдээ нийтлэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Аж ахуйн нэгжийн үнийн индекс нь компаниудын хооронд худалдаалагдаж буй барааны үнийн хандлагыг харуулдаг индекс бөгөөд цаашид өргөн хэрэглээний үнэд нөлөөлөх өндөр магадлалтай юм.

Японы засгийн газар үнийн өсөлтөөс болж хүндхэн байдалд орж буй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор цахилгаан эрчим хүч, хийн төлбөрт татаас олгох зэрэг эдийн засгийн цогц арга хэмжээг энэ сарын эцэс гэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59