Энэтхэг: Хоригдлууд гэр бүлийн хүнтэйгээ хамт цагийг өнгөрөөж болох тусгай өрөөтэй болжээ
2022, 10 сарын 21. 12:240

Энэтхэгийн хойд хэсэгт орших Пунжаб муж хоригдлуудыг гэр бүлийн хүнтэйгээ хамт, хоёулхнаа цагийг өнгөрөөж болох тусгай “уулзалтын” өрөөтэй болсноор улсдаа анхдагч болжээ.

Улмаар тус мужийн зүгээс хоригдох хугацаандаа сахилга баттай байсан хоригдлуудад 2 сар тутам гэр бүлийн хүнтэйгээ 2 цагийг тусдаа өнгөрүүлэх эрхийг нээсэн байна.

BBC агентлагаас мэдээлж байгаагаар тус эрхийг нээж, тусгай өрөөг ашиглалтад оруулснаас хойш өдгөө сар орчмын хугацаа өнгөрч байгаа бөгөөд нийт 1000 гаруй хоригдол эрхээ ашиглах хүсэлт өгч, тэдний тал нь эрхээ эдэлсэн гэнэ.

Тийнхүү өдгөө Пунжаб муж дахь нийт 25 хорих ангийн 17 хорих анги нь тусгай уулзалтын өрөөтэй болжээ.

Албаныхны хэлж байгаагаар үлдсэн хорих ангиудад тусгай уулзалтын өрөө байгуулахад хэтэрхий жижигхэн гэсэн юм.

Тусгай өрөөнд хорих ангиуд нэг ор, угаалгын өрөөг байршуулж өгсөн бөгөөд хоригдлууд тухайн өрөөнд гэр бүлийн хүнтэйгээ бэлгийн харилцаанд орох боломжтой гэнэ. Түүнчлэн мужийн зарим хорих анги тухайн өрөөнд бэлгэвч ч байршуулсан байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01