ХасБанк НҮБ-ын Уур Амьсгалын Ногоон Сангийн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдэв
2022, 10 сарын 21. 15:250

НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-ийн Удирдах зөвлөлийн 34 дэх удаагийн хурал 2022 оны 10-р сарын 17-оос 20-ны өдрүүдэд БНСУ-ын Инчеон хотноо болж, уг хурлаар ХасБанкийг Уур Амьсгалын Ногоон Сан (УАНС)-ийн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар 2 дахь удаагаа магадлан итгэмжиллээ.

Тус сан нь өөрийн магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудаар дамжуулан дэлхий даяар хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг санхүүжүүлдэг бөгөөд магадлан итгэмжлэлийг 5 жилийн хугацаатай олгодог.

ХасБанк 2016 оны 10-р сард маш олон шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг хангасны эцэст тус сангийн магадлан итгэмжлэлийг анхлан авсан нь Монголд төдийгүй хөгжиж буй орнууд дунд УАНС-аас магадлан итгэмжлэл авсан анхны хувийн хэвшлийн арилжааны банк болж байсан.

Өмнөх магадлан итгэмжлэлийн 5 жилийн хугацаанд ХасБанк УАНС-аар Санхүүжилтийн 4 санал, Төслийн бэлтгэл хангах, бэлэн байдлын техник туслалцааны 5 хөтөлбөр гээд нийт 9 төсөл батлуулснаас 5 нь бүрэн дуусаж, 3 төсөл нь хэрэгжиж байна. УАНС-ын Удирдах зөвлөлөөр бидний батлуулсан сүүлийн төсөл болох “Монголын Ногоон Санхүүгийн Корпораци”-ын Санхүүжилтийн санал тун сантай санхүүжилтийн гэрээ байгуулах шатандаа явж байна. Нийт 50 сая ам.долларын хөрөнгө оруулалттай “Монголын Ногоон Санхүүгийн Корпораци” төсөл нь бүс нутагтаа анхдагч ногоон санхүүгийн байгууллагыг бий болгох замаар Монголын банкны секторын ногоон санхүүгийн чадавхыг бэхжүүлж, Монгол Улсын ногоон санхүүгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

ХасБанк эрчим хүчний хэмнэлт бүхий үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор 2013 оноос эхлэн төрөл бүрийн төслүүдийг санхүүжүүлэн, хөнгөлөлттэй зээл олгож ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 2.1 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулаад байна.

ХасБанкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав энэ талаар хэлэхдээ “ХасБанк УАНС-тай байгуулсан энэхүү үнэ цэнтэй түншлэлээ улам бэхжүүлж байгаад талархахын зэрэгцээ ХасБанкийг магадлан итгэмжлэгдсэн Үндэсний Хэрэгжүүлэгч Байгууллагаар дахин батламжилсан нь эх дэлхий, байгаль орчныг хамгаалахад оруулж буй бидний хувь нэмэр, компанийн засаглал, нийгмийн хариуцлага болон үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд олон улсын стандартыг нэвтрүүлсэн байдал зэргийг үнэлж, дахин баталгаажуулсан төдийгүй цаашид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бүс нутагтаа бодитой хувь нэмэр оруулна хэмээн итгэл хүлээлгэсэн хэрэг юм. Банкныхаа “Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашиг” хэмээх гурван тулгуурт эрхэм зорилгын хүрээнд нийгэмд тогтвортой эерэг нөлөө үзүүлэхийн тулд ногоон санхүүжилтийн цар хүрээг улам өргөжүүлэхэд цаашид ч мөн онцгойлон ач холбогдол өгч ажиллах болно.” хэмээн онцлов.

Дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ХасБанк өөрийн хувь нэмрийг оруулж, үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээхийн төлөө санаачилга гарган, манлайлан ажилласаар байх болно.

Амьдралд – ашид хамтдаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41