Илон Маск Твиттерийн ажиллах хүчийг 75 хувиар цомхотгохоор төлөвлөж байна
2022, 10 сарын 21. 17:440

Пүрэв гарагт Вашингтон Пост сониноос мэдээлснээр тэрбумтан Илон Маск Твиттер платформыг худалдан авах аваас тэрээр тус компанийн ажиллах хүчийг 75 хувиар цомхотгохоор төлөвлөж байгаа гэжээ.

Энэ талаар тэрээр хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Сониноос мэдээлснээр нэрээ нууцалсан эх сурвалжууд ч түүний энэ шийдвэрийг баталсан гэнэ.

Твиттер компанийн хувьд Илон Маск компанийг худалдан авсан аваагүйгээс үл хамааран орон тооны цомхотгол хийх нь тодорхой байсан ч 75 хувь гэдэг хэтэрхий их байгаа юм.

Илон Маскийн хувьд орон тооны цомхотгол хийхээ мэдэгдээд байсан ч тодорхой тоо хэлж байгаагүй ажээ.

Хөндлөнгийн ажиглагчдын хэлж байгаагаар их хэмжээний орон тооны цомхотгол хийх нь компанийн ашгийг нэмэгдүүлж, зарлагыг багасгаж, сул мөнгөн урсгалыг нэмж, хөрөнгө оруулагчдыг ихээр татах юм.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02