Их Британи: Ерөнхий сайд асан Борис Жонсон Торигийн танхимдаа эргэн ирэх үү?
2022, 10 сарын 21. 18:550

Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш 45 хоногийн дараа буюу пүрэв гарагт огцрох хүсэлтээ өгснөөр тус улсын засгийн газрын гишүүд дараагийн ерөнхий сайдыг яаралтай томилох хэрэгтэй болсон билээ.

Тэгвэл ерөнхий сайдын суудалд санаархаж буй хүмүүсийн дунд ерөнхий сайд асан Борис Жонсон ч багтаж байгаа ажээ. Түүнтэй хамт ерөнхий сайдын суудалд нэр дэвшиж байгаа хүмүүсийн дунд одоогийн Сангийн сайд Риши Сунак болон Нийтийн танхимын удирдагч Пенни Мордаунт байгаа юм.

Борис Жонсоны хувьд өөрийн биеэр ерөнхий сайдад нэр дэвшинэ гэж хэлээгүй ч засгийн газар дахь түүний холбоотнуудын зүгээс дэмжлэг авахаар ажиллаж байгаа ажээ.

Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн нэрийг даваа гарагийн үдээс хойш гэхэд хурааж дуусах юм. Харин нэр дэвшигчид Торигийн гишүүдийн дор хаяж 100 саналыг авснаар нэр дэвших эрх нь нээгдэх ажээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ерөнхий сайдад хамгийн ихдээ 3 хүн л нэр дэвших боломжтой гэнэ. Улмаар шинэ ерөнхий сайдыг энэ сарын 28-ны өдөр томилох товтой байгаа юм.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04