Хятад улс аж үйлдвэрлэлийн салбар дахь тэргүүлэгчийн байр сууриа бага багаар алдаж байна
2022, 10 сарын 22. 3:310

Хятад улсын аж үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчийн байр суурь ганхахад хүрээд байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс цар тахлын эсрэг баримталж буй “Zero Corona” бодлогоос болж дэлхийн үйлдвэрлэл, экспортын зах зээлд эзлэх байр сууриа алдаж байгааг онцолжээ.

Орон нутгийн цагаар 20-ны өдөр CNBC агентлаг MDS Transmodal зөвлөх компаний мэдээллээс иш татан, Хятадад үйлдвэрлэсэн хувцас, дагалдах хэрэгсэл, гутал, тавилга, аялал жуулчлалын бараа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь буурч байгаа талаар мэдээлсэн байна.

Өнгөрсөн онд тавилгын эзлэх хувь 56% байсан бол энэ онд 53%, гутал 66% -аас 65%, аялалын барааны эзлэх хувь 71% -иас 70% болж буурчээ. Энэ нь Хятадын ”Zero Corona” бодлогын нөлөөгөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь доголдоход хүрсэн компаниуд Хятадаас хараат байдлаа бууруулах арай өөр хувилбарыг эрэлхийлэх болсонтой холбоотой бололтой.

MDS Transmodal компанийн ахлах зөвлөх Антонелла Теодор "Хятадын цар тахлын эсрэг баримталж буй бодлого үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, улмаар үйлдвэрлэгчид шинэ үйлдвэрлэлийн бааз хэрэгтэй гэдгийг ухаарсан” гэжээ.

Харин Хятадыг орлох нэг хувилбар болон Вьетнам улс хүч түрэн гарч ирж байна. Учир нь тус улс Хятадтай ойр хэрнээ ажиллах хүчний зардал хямд байдаг юм. Вьетнамын энэ оны экспортын хувь хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад тавилга болон бусад өргөн хэрэглээний барааны хувьд 1 пунктээр, аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн мөн 1 пунктээр тус тус өссөн байна.

Дэлхийн тээврийн томоохон компани MSC өнгөрөгч 7-р сард Хо Ши Мин хотын ойролцоо чингэлэгийн шинэ терминалын төслийг гүйцэтгэхээр төлөвлөснөө зарласан билээ. "Тээвэрлэлтийн компаниуд шинэ зах зээл хайж хөрөнгө оруулалт хийсээр байна. Тэд эрэлт хэрэгцээг хүлээн зөвшөөрч, хөрөнгө оруулалтаараа зах зээлийг бий болгож байна” хэмээн компанийн удирдлагууд эна үеэр сэтгэгдлээ илэрхийлжээ.

Түүнчлэн Малайз, Бангладеш улсууд хувцас үйлдвэрлэлийн салбар дахь Хятадын байр суурийг эзлэж эхлээд байгаа юм. Мөн зарим металлургийн үйлдвэрлэгчид Тайванийг зорих болжээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00