Оросын байлдааны онгоц Сибирийн Иркутск хотод унажээ
2022, 10 сарын 23. 20:090

Ням гарагийн орой BBC агентлагаас мэдээлснээр Оросын байлдааны онгоц Сибирийн өмнөд бүс дэх суурьшлын бүсэд унажээ. Энэ талаар тус бүсийг хариуцсан холбогдох албаныхан мэдэгдсэн байна.

Иркутск хотын захирагч Игорь Кобзевийн Телеграм хуудаснаа нийтэлснээр Сухой Су-30 байлдааны онгоц хоёр давхар байшингийн дээр унасан гэнэ. Түүний хэлснээр захирагч өөрийн биеэр ослын газар очсон бөгөөд оршин суугчдаас гэмтэж бэртсэн хүн нэг үгүй ч онгоцыг жолоодож явсан нисгэгчид хоёул амиа алдсан хэмээжээ.

ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдэгдсэнээр тус онгоц туршилтын нислэг үйлдэж байхдаа осолдсон гэсэн байна.

Энэ нь сүүлийн зургаан хоногийн дотор гарсан хоёр дахь осол юм. Өнгөрөгч даваа гарагт Сухой Су-30 загварын байлдааны онгоц Украинтай ойролцоо оршдог Йейск хот дахь орон сууцны барилга дээр унаж, дор хаяж 15 хүн амиа алдсан байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02