Дэлхийн эдийн засгийн хувь заяа TSMC хэмээх ганц компаниас хамаарч магадгүй юм
2022, 10 сарын 23. 22:230

Хятадын зүүн эргийн ойролцоо байрлах жижигхэн арал дээр дэлхийн бүх чипний тэн хагасыг үйлдвэрлэдэг TSMC компани байрладаг. Тус арал өдгөө Америк, Хятад хоёр гүрний сөргөлдөөн дунд тун эгзэгтэй нөхцөлд байна. Тайванийн асуудлаарх сөргөлдөөн хурцдахын хэрээр олон улсын электрон барааны зах зээл TSMC-ийг даган хүнд байдалд орж байгаа юм.

Тайванийн TSMC буюу Taiwan Semiconductor Manufacturing Company бол дэлхийн хамгийн том, чип үйлдвэрлэгч компани бөгөөд олон их наяд ам.доллароор хэмжигдэх үлэмж том эдийн засаг тус компанитай шууд холбоотой ажиллаж байна. Одоогийн байдлаар TSMC-тэй дүйцэхүйц их хэмжээний гарцтай мөн өндөр нарийвчлалтай чипний үйлдвэр дэлхийд байхгүй. Хүмүүс дэлгүүрийн тавцан дээрээс TSMC брэнд нэрийн бүтээгдэхүүнийг олж хардаггүй боловч iPhone, автомашин зэрэг чипээр ажилладаг бүх бүтээгдэхүүний тэн хагасын дотор TSMC чип бий. Зарим судалгаанд TSMC бүх хагас дамжуулагчийн тэн хагас бус харин 60 гаруй хувийг дангаар нийлүүлдэг гэж онцолжээ. Ялангуяа, дэвшилтэт процессор үйлдвэрлэлийн 90 хувийг, автомашины чипний 60 орчим хувийг ганцаар үйлдвэрлэж байгаа юм. Apple, Qualcomm, Nvidia нар тус компанийн хамгийн том захиалагчид ажээ.

Дээрх тоон үзүүлэлт нэгэн асуудлыг тодорхой болгож байна. Магадгүй улс төрийн шалтгаанаар TSMC-ийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд iPhone, автомашин зэрэг чип ордог бүх электрон бүтээгдэхүүний салбар ганхах болно. Хятадын дарга Ши Жиньпин хятад үндэстнүүдийг 2049 онд нэгтгэсэн байх бодлогоо танилцуулсан билээ. Үүнээс улбаалж Хятад улс Тайвань руу довтлох нь цаг хугацааны асуудал хэмээн барууны судлаачид ярих болсон. Харин Тайвань TSMC үйлдвэрээ Хятадын шууд дайралтаас хамгаалагч “хуванцар бамбай” гэж нэрлэжээ. Зөв ашиглаж чадвал TSMC “бамбай” үгүй бол “тэсрэх бөмбөг” ч болж чадна. Хятад тус үйлдвэрийг хэрхэн ашиглахыг хэлж мэдэхгүй юм.

Сүүлийн жилүүдэд ковидын цар тахал дэгдэхийн зэрэгцээ Орос, Украины дайн гарснаар аливаа салбар нэг улсаас хамааралтай байх ямар их эрсдэлтэй болохыг бүгд мэддэг болсон. Улмаар улс орнууд нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэх үүднээс үйлдвэрлээ дотооддоо хөгжүүлэхэд анхаарч эхэлсэн билээ. Forrester зах зээл судалгааны компанийн дэд ерөнхийлөгч О’Донелл “Хагас дамжуулагч чип бол өдгөө дэлхийн эдийн засгийн хүчилтөрөгч нь болсон. Чипгүйгээр эдийн засаг амьсгалж чадахгүй” хэмээн ярьсан юм.

АНУ эдийн засгаа Тайванийн хамаарлаас гаргахын тулд олон арга хэмжээ авч байна. Үүний нэг тод жишээ бол Chips Act хууль бөгөөд түүнд Америкийн нутаг дэвсгэр дээр чипний үйлдвэр байгуулсан компаниудад татварын хөнгөлөлт болон татаас олгохоор заасан байна. Тус хууль үр дүнгээ өгч, Intel, Micron, Samsung болон TSMC Америкт чипний үйлдвэр, салбар нэгжээ байгуулахаар шийдсэн юм. Гэвч хагас дамжуулагчийн үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх хүртэл багадаа гурван жил шаардлагатай. Тэрчлэн, чанараар TSMC-ийг гүйцэхийн тулд хол зам туулах шаардлагатай болно. Хятадын хагас дамжуулагчийн салбарт тэргүүлж буй SMIC компани хүртэл TSMC-ийн хөгжлөөс таван жилээр хоцорч байгаа гэж үздэг. “Ажиллах хүчээ сургахаас эхлэн Тайваниас чипээр хараат бус болоход магадгүй 10 гаруй жил шаардагдана” хэмээн дэд ерөнхийлөгч О’Донелл хэлсэн билээ. Одоогийн байдлаар бас ойрын ирээдүйд дэлхийн электрон бүтээгдэхүүний хувь заяа Тайванийн TSMC хэмээх ганц компаниас хамааралтай хэвээр байна. Эсвэл Тайвань, Хятад, Америкийн сөргөлдөөнөөс хамаарна гэж хэлж болох юм.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02