Усан аяллын компани Royal Caribbean дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоцыг барьж байна
2022, 10 сарын 24. 15:410

Royal Caribbean International усан аяллын компани Icon of the Seas хэмээн нэрлэсэн хөлөг онгоцоо 2024 онд далайд гарахаар төлөвлөж байна.

Тус мега хөлөг 365 метр урттай бөгөөд 7,600 зочин хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай юм. Дотроо найман төрлийн сэдэвчилсэн парк, хиймэл давлагаа үүсгэгчтэй бяцхан "далай", долоон төрлийн усан бассейн, үлэмж том хүрхрээ, төрөл бүрийн усан парк, мөсөн үзүүлбэр багтсан ажээ. Тус хөлгийн зарим дүрслэл зургаас сонирхуулъя.

Дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоц:

Royal Caribbean компани тус хөлөг онгоцоо хөлөг дээрх дэлхийн хамгийн том усан парк болгон тохижуулахын зэрэгцээ гэр бүлд ээлтэй амралтын газар болгон төлөвлөжээ.

Нийт 20 давхартай “Icon of the Seas” хөлгийн бүтээн байгуулалт 2021 онд эхэлсэн бөгөөд 2024 оны нэгдүгээр сард үйлчилгээнд гарна.

Бүх насны хүмүүс, тэр дундаа хүүхдүүдэд ээлтэй орчим бүрдүүлсэн, тун өнгөлөг хөлөг ажээ.

Royal Caribbean компанийн Wonder of the Seas хөлөг 362 метр урттай. Харин “con of the Seas үүнээс ердөө гурван метрээр урт байна.

Хөлөг онгоц дээрх дэлхийн хамгийн том усан гулгуур энд бий.

Мөн 47 метр өндрөөс далай руу олстой үсрэлт хийж болно.

Хөлөг онгоц дээр 40 гаруй зоогийн газар, уушийн газартай бөгөөд зочлох үйлчилгээнд 2,350 ажилтан үүрэг гүйцэтгэнэ. Удахгүй Майамигаас Карибын тэнгис хүртэлх долоон шөнийн аяллын захиалгыг нээх гэж байна.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47