Amazon эмнэл зүйн салбарт машин сургалтыг ашиглах стратегийн хурал зохион байгуулжээ
2022, 10 сарын 24. 16:230

Amazon өнгөрсөн долоо хоногт машин сургалтын дотоод бага хурал зохион байгууллаа. Хурлын гол сэдэв эрүүл мэндийн салбарт машин сургалтыг нэвтрүүлэх тухай байв.

Amazon-ийн тэргүүлэх зэргийн инженер, эрдэмтэд өнгөрсөн долоо хоногт том мөрөөдөхөөр цугларчээ. Тэд хиймэл оюун ухааны хүчирхэг нэгэн төрөл болох машин сургалтын тухай хэлэлцсэн юм. Улмаар эмийн нээлт, эмнэл зүйн туршилт, геномик болон холбогдох салбаруудад технологийн хувьсгал хийхэд машин сургалтыг хэрхэн ашиглах зэрэг боломжуудад төвлөрөн ярилцжээ. Хурлын баримтуудаас дүгнэж үзэхэд Amazon компани Google-ийн салбар компани DeepMind-ийг авах хүсэлтэй байгаа нь илэрхий байлаа. DeepMind бол хиймэл оюун ухаан ашиглан шинжлэх ухааны нээлтүүд хийн зорилготой судалгааны лаборатори юм. Энэ нь Amazon-ийг эрүүл мэндийн үйлчилгээнээс илүүтэй эмнэл зүйн салбарт хөл тавьж, цаашлаад хүчирхэг өрсөлдөгч болох магадлалтайг илтгэж байна.

Хурал машин сургалт үр дүнтэй ажиллах хамгийн өндөр боломжтой стратегийн гурван сэдэвт төвлөрсөн. Үүнд эмийн нээлт, эмнэлгийн оношилгоо, олон талт омик технологи багтжээ. Омик технологи гэдэг нь хүний микробиомыг судлах зэргээр геномик мэдээлэл цуглуулж эмнэл зүйд ашиглахыг хэлдэг.

"Дижитал ертөнц дотор эмнэл зүй бол харьцангуй судлагдаагүй салбар хэвээр байна. Хүн, түүний хүрээлэн буй орчны “дижитал ихэр хувилбар” бий болсон тохиолдолд машин сургалт ба эмчилгээний салбарт том дэвшил гарна. Дэлхий даяар олон мянган хүнд клиник туршилт хийхийн оронд дижитал хувилбарт нь тооцоолол хийнэ гэж төсөөлөөд үзээрэй” хэмээн Amazon-ийн судлаач эрдэмтэн, шийдлийн ахлах архитектур Сергей Менис хэлсэн юм.


Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28