Хятад улс өнгөрсөн сард Умард Солонгос руу 10 сая амны хаалт, хоёр сая халуун хэмжигч экспортолжээ
2022, 10 сарын 24. 22:230

Хятад улс өнгөрсөн сард цар тахалтай холбоотой олон тооны бараа бүтээгдэхүүн, тэр дундаа 10 сая амны хаалт Умард Солонгос руу экспортолжээ.

Хятадын Гаалийн ерөнхий газрын зүгээс орон нутгийн цагаар 24-ний өдөр гаргасан статистик мэдээллээс иш татан, Хятад улс өнгөрөгч есдүгээр сард Умард Солонгост 15.56 сая амны хаалт, 40 мянга орчим резинэн бээлий, 2 сая халуун хэмжигч экспортолсон болохыг Ройтерс агентлаг онцлов.

Харин өнгөрөгч наймдугаар сард Умард Солонгос руу ердөө 210 амны хаалт экспортолсон бөгөөд резинэн бээлий болон халуун хэмжигч экспортолсон гэх ямар нэгэн бүртгэл байхгүй байгааг уг статистик мэдээнд мөн дурдсан байна.

БНХАУ-аас Умард Солонгос руу хийсэн нийт экспортын хэмжээ өнгөрөгч есдүгээр сард өнгөрсөн оны мөн үеэс 62.5 хувиар нэмэгдэж, 97 сая ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01