Credit Suisse банк Францын засгийн газрын хохирлыг барагдуулан 238 сая евро төлөхөөр болжээ
2022, 10 сарын 25. 9:060

Францад мөнгө угаасан, татварын луйврын хэргээр шалгагдаж байсан Швейцарийн хөрөнгө оруулалтын Credit Suisse банк 238 сая евро төлөхөөр тус улсын прокурортой тохиролцсон байна.

Орон нутгийн цагаар 24-ний өдөр AP болон Reuters агентлагийн мэдээлснээр Credit Suisse банкны зүгээс Францын засгийн газарт 123 сая еврогийн торгууль болон 115 сая еврогийн хүү төлж хохирлыг барагдуулахаар болсныг онцолжээ.

Credit Suisse банк нь 2005-2012 оны хооронд гадны хэд хэдэн орны үйлчлүүлэгчдэд үл хөдлөх хөрөнгийн татвараас зайлсхийхэд нь тусалснаар Францын засгийн газарт 100 сая еврогийн санхүүгийн хохирол учруулсан болохыг Францын прокурорууд олж тогтоосны дараа 2016 онд мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн билээ.

Шүүхээс баталсан гэрээний дагуу прокурорууд мөрдөн байцаалтын үеэр Францын 5000 иргэний Credit Suisse банкин дахь дансанд 2 тэрбум еврогийн оффшор хөрөнгө байгааг тогтоосон гэж France Press агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
02024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02
Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ
02024-4-22 14:50
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
02024-4-22 13:44
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш 24 цагийн дотор 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ
02024-4-22 13:00