Ажлын байрны өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн өнгө төрх
2022, 10 сарын 25. 11:111

Хорьдугаар зууны дунд үеэс ажлын байрны тухай ойлголт бүхэлдээ өөрчлөгдсөн билээ. Улмаар эмэгтэйчүүд ажиллах хүчинд олонхын байр суурийг эзлэх болж, технологийн дэвшил нь хөдөлмөрийн уян хатан байдал, эрх чөлөөг олгох болсон. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ ажлын байрны өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн өнгө төрх, өнгөрсөнд хэр их өөрчлөгдсөн, одоо ямар байгаа болон ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх талаар авч үзье.

Өнгөрсөн цагт:

1940 оны үед эрчүүд дайны талбар руу явж, дэлхий дахинаа бүсгүйчүүдийн бүрдүүлсэн ажиллах хүчин эрчийг авсан билээ. Тэдний ихэнх нь сувилагч, бүхээгийн ажилтан, нарийн бичгийн алба хаших дуртай байсан бөгөөд эрчүүдийн хувьд хөх захтны ажил хийх нь нийтлэг байсан юм.

Тийнхүү 1960-1970 оны үед мэдээллийн эрин үе ирж, ажиллах хүчин өргөжин тэлэх болжээ. Улмаар 1980 оноос цахим шуудан аажмаар хэрэглээнд нэвтэрч, хүмүүс компьютерын программуудыг хэрэглэж эхэлсэн юм.

Харин 1990-2000 оны хувьд интернэт өргөн хэрэглээнд нэвтэрч, үйлдвэрлэлийн салбар дахь ажлын байрны тоо буурах болсон. Ажил олгогч нар ерөнхий мэдлэгээс илүүтэй мэргэжлийн мэдлэгийг үнэлэх болсон бөгөөд 2010 оноос ажлын байрны тоо нэмэгдэж, ажилгүйдэл буурсан.

Тэгвэл тухайн үед гарсан ямар томоохон өөрчлөлтүүд бидний өнөөгийн ажлын байрыг бий болгосон бэ?

Нүүрсний уурхай, үүрэн телефоны оператор, тариалан, барилгын салбар дахь ажлын байрны тоо буурсан.

Хөдөлмөр эрхлэгчид ажлын орчин, нөхцөлөө сайжруулахаар жагсаал зохион байгуулах болсон.

Үйлдвэрлэл, тариалангийн салбар дахь ажлын орон тоо буурч, технологийн салбар дахь орон тоо нэмэгдсэн.

Технологийн шинэ шийдлүүд цахим худалдаа, автоматжуулалтын хүчин чадлыг нэмэгдүүлсэн.

Өнөө цагт:

Орчин цагийн ажлын байран дахь хамгийн том шалгуур бол КОВИД 19 цар тахал байсан. Учир нь цар тахлаас үүдэн хүмүүс ирээдүйгээсээ айх болсон юм. Цар тахлын үед хүмүүс зайнаас ажиллах болсноор олон сая хүн ажлын байраа алдсан бөгөөд одоо ч цар тахлын үеийн хямралаасаа сэргэж чадаагүй хүмүүс байсаар байгаа билээ.

Ирээдүй цагт:

Ирээдүйд ажлын байранд юу чухал талаар сонирхвоос, хоёр зүйл маш тодорхой байгаа: Энэ бол өмнө нь та ямар албан тушаалд ажилладаг байснаас үл хамааран таны ур чадвар таныг илтгэнэ. Улмаар ур чадвараа хөгжүүлэх шаардлага үүсэх юм. Тиймээс та zangia.mn апп-аа татаад Zangia Academy-ийн цогц сургалтуудаа үзэн чадвараа хөгжүүлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Баярлалаа. Сайхан мэдээлэл урсгал.
66.181.160.4
   /
2023, 1 сарын 20. 22:17

Шинэ зууны зөөлөн ур чадвар. Эерэг хандлага хувь хүний хөгжил. Эрүүл энх байх гармоноо сэргээх нь тун сайхан хувь хүний эрч хүч энергийг өдөөж байна. Зүрх сэтгэлийн боловсрол чухал. Өнгөрснөөс суралцаж, ирээдүй өөд урагшилсаар л...

Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57