Нидерландын Philips компани 4,000 ажилтнаа цомхотгоно
2022, 10 сарын 25. 13:180

Нидерландын Philips компанийн шинэ гүйцэтгэх захирал борлуулалт буурсан тул 4,000 орчим ажлын байраа цомхотгохоор шийдсэн гэж Даваа гарагт зарлалаа.

Тус компанийн эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч салбар нь наймдугаар сард олон тооны амьсгалын төхөөрөмжөө зах зээлээс эргүүлэн татсан билээ. Түүнээс хойш борлуулалт эрс багассан аж. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээ 70 орчим хувиар буураад байгаа тул ийнхүү өргөн хүрээний цомхотгол хийхээр шийджээ. Philips-ийн гүйцэтгэх захирлын суудлыг хүлээж аваад дөнгөж нэг долоо хоног болж буй Рой Жейкобс “Манай компанийн борлуулалт, ашиг таван улирал дараалан буурсан. Удахгүй бэлэн болох гуравдугаар улирлын үзүүлэлт ч таатай үр дүн харуулна гэж бодохгүй байна. Бид суурь зардалтай тулж ажиллахаас өөр аргагүй. Бас байгууллагын бүтцийг илүү энгийн болгох хэрэгтэй байна. Харамсалтай боловч зайлшгүй шаардлагатай арга хэмжээ” хэмээн өгүүллээ.

Цомхотгол АНУ, Нидерланд дахь салбаруудад төвлөрнө. Тус компанийн өнгөрсөн оны мэдээллээс харахад 78,000 орчим ажилтантай юм. Өдгөө тэдний таван хувийг цомхотгох бөгөөд 300 сая орчим еврогийн зардал гарна гэж тооцож байна. Philips амьсгалуурын төхөөрөмжөө эргүүлэн татсанаар 1.3 тэрбум еврогийн цэвэр алдагдал хүлээсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39