Лионель Месси: Катарт зохион байгуулагдах хөл бөмбөгийн ДАШТ миний карьерын хувьд сүүлийнх байх болно
2022, 10 сарын 26. 14:560

Аргентины алдарт хөл бөмбөгч Лионель Месси ирэх сард Катарт зохион байгуулагдах ДАШТ түүний карьерын хувьд сүүлийн дэлхийн аваргын төлөөх тэмцээн байх болно гэжээ.

Өдгөө 35 настай, Парис Сент-Жермен багийн довтлогч тэрбээр Аргентин улсыг төлөөлж дөрвөн ч удаа Дэлхийн аваргын тэмцээнд тоглосон юм. Тэмцээнд дөрвөн удаа оролцохдоо тэр талбайд 19 удаа гарч, 6 гоол оруулж, 5 дамжуулалтыг амжилттай өгч байжээ.

Лионель Мессигийн хувьд 2014 онд ДАШТ-ий дэд байрыг хүртэж, шилдэг тоглогчоор нэрлэгдэж байсан ч түүний медалийн цуглуулгад ДАШТ-ий цом л дутаж байгаа юм.

Харин энэ сарын эхээр тэрээр ESPN спорт сувагт ярилцлага өгөх үеэр, “Энэ жилийн ДАШТ миний хувьд сүүлийнх байх болно. Би хувьдаа ДАШТ болох өдрийг хоног тоолон хүлээж байгаа. Үүний зэрэгцээ сэтгэл зовнил, түгшүүр ч мэдэрч байгаа. ДАШТ-ийг болдог бол одоо болоосой ч гэж хүсэж, юу болох бол гэж түгшиж, ямаршуу тоглолт болж өнгөрөх бол гэж сандарч байгаа” гэжээ.

Лионель Месси энэ жилийн ДАШТ-д орсноороо Аргентин улсны хөл бөмбөгчдийн түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоох нь 5 удаа ДАШТ-д оролцсон анхны тоглогч болох юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15