Ши Жиньпин Хятадын дарга хэвээр үлдэх нь тодорхой болмогц АНУ дахь Хятад компаниудын хувьцааны ханш эрс уналаа
2022, 10 сарын 25. 16:420

Даваа гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин гурав дахь удаагаа улсаа тэргүүлэхээр сонгогдсоны дараа АНУ-ын биржид бүртгэлтэй Хятадын томоохон компаниудын хувьцааны үнэ 25 орчим хувиар огцом унаснаар олон зуун компани нэгдсэн дүнгээр 1 их наяд орчим ам.долларын алдагдал хүлээв.

Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын 10 том компанийн зах зээлийн үнэлгээ нийт 67.7 тэрбум ам.доллароор буурсан. Тэдгээр компани тус бүрийн ханш найм ба түүнээс дээш хувиар суларсан бөгөөд тэр дундаа онлайн худалдааны компани Alibaba-ийн ханш 13 хувиар, технологийн тэргүүлэгч компани Pinduoduo-ийн ханш 25 хувиар тус тус буурсан байна. Тус давлагаа АНУ-д бүртгэлтэй Хятадын 200 гаруй компанийг хамарсан бөгөөд Даваа гарагт Хятадын Nasdaq Golden Dragon индекс 14.4 хувиар мөн сулрахад хүргэсэн. Ханшийн уналт Хятадад мөн мэдрэгдсэн. Хонконгд бүртгэлтэй Хятадын хувьцааг үнэлдэг Hang Seng индекс 6.4 хувиар буурсан юм.

Гэтэл Хятадын эдийн засгийн өсөлт хүлээлтээс сайн байсан. Мөн тус өдөр АНУ-ын биржийн бусад зах зээл өсөлттэй байсан төдийгүй Dow Jones индекс 1.3 хувиар, S&P500 индексийн ханш 1.2 хувиар нэмэгдсэн. Гэвч Хятадын компаниудын үнэлгээ ийнхүү эсрэгээрээ буурсан нь Ши Жиньпинтэй шууд холбоотой болохыг илтгэж байна.


Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47