Солонгосын Kia брэнд Оросоос гарч буй автомашин үйлдвэрлэгчдийн урт жагсаалтад нэмэгдэж байна
2022, 10 сарын 25. 16:581

Өмнөд Солонгосын Kia Corp компани Украйнд үргэлжилж буй дайны улмаас Орост тогтворгүй байдал нэмэгдэж буй тул үйлдвэрүүдээ бүрэн хааж магадгүй боллоо хэмээн өнөөдөр мэдэгдлээ.

Kia корпорацын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Вү Жон Жү өнөөдөр компанийнхаа орлогын тайлан мэдээллийг өгөх үеэр дээрх мэдээллийг өгсөн юм. Тэрчлэн “Ирэх жил Орос улсад тогтворгүй байдал улам нэмэгдэх тул тус улсын автомашины зах зээл өөрөө хэсэг хугацаанд бүрэн зогсож магадгүй гэж би бодож байна. Тиймээс тус зах зээлд шинэ автомашин нийлүүлэх бус харин авто салбарын засвар, үйлчилгээний бизнес эрхлэх талаар бодох хэрэгтэй байх” хэмээн өгүүллээ.

Орос дахь Kia-гийн борлуулалт энэ онд 65 хувиар буурч 57,000 орчим автомашин нийлүүлжээ. Kia-гийн Санкт-Петербург дахь үйлдвэр нэг жилд 200,000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2,200 орчим ажилчинтай юм.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
103.57.93.147
   /
2022, 10 сарын 26. 0:35

Оросоос эртхэн гарсан нь хожино

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02